САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САГСАН БӨМБӨГ, И-СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь 2026 онд түүхт 30 жилийнхээ ойн хүрээнд гишүүн байгууллагуудын ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуультнуудаа хамруулсан томоохон ажлууд төлөвлөн ажиллаж, эхний үйл ажиллагаа болох Сагсан бөмбөг, И-спортын тэмцээнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эх орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдээс бүрдсэн 38 баг /эрэгтэй 25, эмэгтэй 13/, и-спортын тэмцээнд 21 баг, нийт 500 гаруй тамирчид, дасгалжуулагч нар оролцов.

Тэмцээнийг нээж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж үг хэлж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир хүрэлцэн ирж баяр хүргэн, баг, тамирчдад амжилт хүссэн юм.

Эрэгтэй төрөлд:

Тэргүүн байрт УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Дэд байрт ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Гутгаар байрт Дарханы ДЦС ТӨХК-ийн баг, тамирчид

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байрт ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Дэд байрт Дарханы ДЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Гутгаар байрт УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид тус тус шалгарлаа.

Сагсан бөмбөгийн эрэгтэй Шилдэг тоглогчоор О.Батмагнай /УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо/, эмэгтэй Шилдэг тоглогчоор Д.Ганзул /ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо/, и-спортын Шилдэг тоглогчоор Х.Мөнхжаргал /ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо/ нар тодорлоо.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Тэргүүн, Дэд байрт шалгарч, алт, мөнгөн медаль хүртэхийн сацуу багийн нийт дүнгээр тэргүүлэн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 30 жилийн ойн дурсгалт ЦОМ-ын эзэд болов.

И-спортын тэмцээнд:

Тэргүүн байрт ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Дэд байрт Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ҮЭ-ийн хорооны баг, тамирчид

Гутгаар байрт УБЦТС ТӨХК-ийн баг тамирчид тус тус шалгарав.


МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, и-спортын тэмцээнд баг, тамирчдаа бүрдүүлэн идэвхтэй оролцсон ҮЭ-ийн хороодын дарга нартаа болон ихээхэн ач холбогдол өгч идэвхийлэн оролцсон ҮЭ-ийн гишүүд, залуучууддаа талархал илэрхийлье.