Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, цаашдын зорилго, сонгуульт ажилтны баримтлах ёс зүйн зарчмууд, нийт гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэрхэн шат дараатайгаар зохион байгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийг Хамтын гэрээнд хэрхэн уялдуулж ажиллах талаар сургалт, мэдээлэл, зөвлөмж өгч, Ухаа худаг коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав.



Сургалтад “Энержи Ресурс” ХХК-ийн ажилчдын “Ухаа худаг” ҮЭ-ийн хорооны дарга Б.Содномбалжир, нарийн бичиг, тэргүүлэгчид, гишүүд, нийт 25 хүн хамрагдсан юм.





