Тэмцээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудаас гадна Өмнөговь аймгаас “Энержи Ресурс” ХХК, Дархан-Уул аймгаас “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, Хэнтий аймгаас “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн ҮЭ-ийн гишүүдээс бүрдсэн баг тамирчид зорин ирж оролцсон юм.
Тэмцээнийг нээн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж үг хэлж, шүүгчээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, зөвлөх инженер, ХАБЭА-н Дотоод аудитор Н.Балжинням, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МУСТА, жүжигчин, найруулагч Б.Батсүх, МОШПА ТББ-ын ерөнхийлөгч, Зөвлөх инженер, ХАБЭА-н Тэргүүлэх аудитор, Профессор, Доктор С.Давааням, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Техник хяналтын албаны ХАБЭА-н хяналтын инженер, Зөвлөх инженер, ХАБЭА-н Тэргүүлэх аудитор Г.Чогдон нар ажиллав.
“Дэвжээ” тэмцээний Тэргүүн байрыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн О.Наранбаяр ахлагчтай “Өндрийн залуус” баг, Дэд байрыг “Дарханы дулааны цахилгаан станц”-ын н.Төгөлдөр ахлагчтай “Илч гэрлийн хувилгаад” баг, гутгаар байрыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн н.Мөнхцоож ахлагчтай “Трансмишион Грид” баг тус тус эзэллээ.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Дэвжээ” тэмцээнд баг, тамирчдаа бүрдүүлэн идэвхтэй оролцсон ҮЭ-ийн хороодын дарга нартаа болон ихээхэн ач холбогдол өгч идэвхийлэн оролцсон ҮЭ-ийн гишүүд, залуучууддаа талархал илэрхийлье.

