“НИЙГМИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ!” ЭВ НЭГДЛИЙН ЖАГСААЛ ЦУГЛААНД МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН 120 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Жагсаал цуглаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудаас МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын 120 орчим төлөөлөл хүрэлцэн ирж оролцон, шударга нийгэм, цалин хөлсний бодит нэмэгдлийг шаардан төр засагт дуу хоолойгоо хүргэсэн юм.

МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндсэн зорилгын хүрээнд нийгмийн шударга ёсыг сэргээж, үүссэн нөхцөл байдлаас богино хугацаанд гарч, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангахын төлөө бодлого, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.