ЕВРОПЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБОО, ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСАД САЙН ЖИШЭЭ БОЛОХУЙЦ ПРАКТИК ТӨСӨЛ БОЛСНЫГ ОНЦЛОВ

Уг төслийн үр дүнг дүгнэх уулзалт 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр боллоо. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Бамби Стасси, Европын Холбооноос Тайланд Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Гадаад бодлогын механизмын атташе Матиеэ Дорник, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь Бизнес ба Хүний эрх төслийн менежер Белинда Хлатшваёо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Ариунаа, MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Туяа, бизнес ба хүний эрхийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Байгалмаа нар оролцов.

Европын холбооны мэргэжилтнүүд “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл нь бизнесийг компаниудын бодлогоос ажилтны өдөр тутмын нөхцөл, хамтын гэрээ, бодит сайжруулалт руу ойртуулсан, олон улсад сайн жишээ болохуйц маш сайн практик төсөл болсныг онцоллоо.