Мэдээ мэдээлэл
Шинэ
Эрчим хүчний салбарын ажилтнуудад хамгийн их хүлээлт үүсгэж ирсэн асуудал бол цалин хөлс нэмэгдүүлэх тухай асуудал юм. Иймд, нэн тэргүүнд Эрчим хүчний яам, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн III бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хөгжлийн бодлого, цалин хөлстэй холбоотой судалгаануудын үр дүнд үндэслэн хэлэлцээр хийж, талууд саналаа нэгтгэсэн болно.
Шинэ
2025-04-15
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМУУД ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭВ
2025-04-15
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, эрчим хүчний салбарт Монгол Улсын хууль, дүрэм журмууд зөрчигдөж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Шинэ
2025-04-10
ХАМТАРСАН БАГ ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БОР-ӨНДӨР УБҮ-Т АЖИЛЛАВ
2025-04-10
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа.
Шинэ
2025-04-09
ХАМТАРСАН БАГ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШИВЭЭ-ОВОО ХК-Д АЖИЛЛАВ
2025-04-09
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Шивээ-Овоо ХК-д ажиллалаа.
Шинэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Эрчим хүчний салбарын ХАБЭА-н салбар хорооноос хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -2025” чуулганд эрчим хүчний салбарын төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл, ХАБЭА-н мэргэжилтнүүд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж тус холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл болох Шивээ-Овоо ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Лхагвадорж, Бор-Өндөр УБҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх, Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Нарантунгалаг нарын хамт Эрдэнэс Монгол нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой уулзалт хийлээ.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос анхан шатны хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 14-нд шинээр сонгогдсон идэвхтэн сонгуультнуудад сургалт зохион байгууллаа.
Шинэ
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны II хуралдаан амжилттай болж, салбарын холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

