Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Гадаад харилцааны тухай
MEGM нь 1997 онд Олон улсын салбарын ҮЭ-йин байгууллага олох ICEM – д гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. 2012 оноос тус байгууллага нь нэршлээ өөрчилж INDUSTRIALL GLOBAL UNION болсон ба салбарын ҮЭ-ийн холбоо гишүүнчлэлээ бататгаж үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Үүнээс жил бүр зохион байгуулагддаг хурал зөвлөгөөнд оролцож ажилчид хөдөлмөрчдөд ОУ-н хөдөлмөрчдийн үйл ажиллагааг танилцуулж ирсэн.
БНСУ-н Эрчим хүчний ажилчдын ҮЭ /KNEWU/, Японы эрчим хүчний ажилчдын ҮЭ /DENRYOKU SOREN/ той хамтын ажиллагааны гэрээ 10 жилийн хугацаатай байгуулан , БНСВУ-н эрчим хүчний ажилчдын ҮЭ /GDDLVN/, Австрали улсын уул уурхай болон эрчим хүчний ҮЭ /CFMMEU/ той 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2 жил бүр төлөөлөгч солилцон ажиллаж байна.