МҮЭ-ийн холбооны Ээлжит XXII Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Ерөнхий заалт
1.1.МҮЭ-ийн Холбоо нь ардчилсан зарчмын үндсэн дээр мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулагдаж, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, дүрмийн шаардлагыг хангаж, элссэн үйлдвэрчний эвлэлийн холбоодын нэгдэл мөн.
1.2.МҮЭ-ийн Холбооны оноосон нэр нь монгол хэлээр “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо” хураангуйлснаар “МҮЭ-ийн Холбоо” буюу “МҮЭХ”, англи хэлээр “Confederation of Mongolian Trade Union”, хураангуйлснаар “CMTU” гэж байна.
1.З.МҮЭ-ийн Холбоо нь нийгэмд болон гишүүн байгууллагууддаа үйлчилдэг, ашгийн бус байгууллага байна.
1.4.МҮЭ-ийн Холбоо нь нийслэл Улаанбаатар хотод МҮЭ-ийн ордонд байрлана.
1.5.МҮЭ-ийн Холбоо нь хуулийн этгээд мөн.
1.6.МҮЭ-ийн Холбоо нь өөрийн туг, бэлгэдэл, дуу, уриа, шагнал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна.
1.7 .МҮЭ-ийн Холбооны уриа: “МҮЭ-Таны хөдөлмөрлөх эрх, хөгжлийн төлөө”
1.8.МҮЭ-ийн Холбоо нь “Монгол Улсын Үндсэн хууль”, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль”, “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль” болон бусад олон улсын эрх зүйн хэм хэмжээ, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЗАРЧИМ
2 дугаар зүйл. Эрхэм зорилго
2.1. МҮЭ -ийн Холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино.
3 дугаар зүйл.Хөгжлийн зорилтууд
3.1 МҮЭ-ийн Холбоо нь эрхэм зорилгын хүрээнд хөгжлийн 5 зорилттой байна. Үүнд:
3.1.1.Нийгмийн үйлчилгээг өргөтгөн сайжруулж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг ямагт дээшлүүлж байхын төлөө тууштай тэмцэж гишүүд, хөдөлмөрчдийн нийгэм эдийн засгийн хөгжлийг
хангах.
3.1.2.Хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой хууль, тогтоомжийг ажиллагчдын эрх ашигт нийцүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг ажлын байр, үйлдвэрлэлийн орчин бүрт хангуулж, үйлдвэрлэлийн ослыг таслан зогсоох, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад идэвхтэй нөлөөлөх.
3.1.3.Хөдөлмөрчдийн МҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, түүний оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх.
3.1.4.МҮЭ-Д хүний нөөцийн удирдлага /менежмент/-ыг хэрэгжүүлж, ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, ёс зүйтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй болох, тэдгээрийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах.
3.1.5.Холбооныхоо зорилго, зорилтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрэн бүрдүүлж, улмаар харьяа газар, аж ахуйгаа бэхжүүлэх, орлогоо өсгөх замаар санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх.
3.2.Энэхүү дүрмийн зорилго, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг жил бүр боловсруулан Ерөнхий зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
З.З.Зорилго, зорилтуудаа биелүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг жил бүр нэгтгэн гаргаж, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, үйлдвэрчний эвлэлүүд болон олон нийтэд мэдээлнэ.
4 дүгээр зүйл. Зарчим
4.1.МҮЭ-ийн Холбоо, түүний гишүүн байгууллагууд нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмуудыг баримталж ажиллана. Үүнд:
4.1.1.Ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
4.1.2.Улс төрийн нам, Засгийн газар, ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулна.
4.1.3.Аливаа бодлого, шийдвэр үйл ажиллагаагаа үйлдвэрчний эвлэлүүд болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй байлгана.
4.1.4.Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультнууд нь эв санааны нэгдэл, ёс зүйг эрхэмлэн дээдэлж хамтран ажиллана.
4.1.5.Өөрийгөө удирдаж, санхүүжүүлнэ.
4.1.6.3асгийн газар, ажил олгогчдын байгууллагуудтай харилцах үйл ажиллагаандаа нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.
4.1.7.Шийдвэр гаргах үйл ажиллагааг хамтын зарчимд тулгуурлан явуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ.ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
5 дугаар зүйл.Гишүүн байгууллагад тавигдах шаардлага
5.1.Мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар эвлэлдэн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага байна.
5.2-МҮЭ-ийн Холбоонд гишүүн байгууллагаар элсэх үйлдвэрчний эвлэлийн холбоо нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна.
Үүнд:
5.2.1 МҮЭ-ийн Холбооны дүрэм болон хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрсөн байна.
5.2.2.Тухайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм нь МҮЭ-ийн Холбооны дүрэмтэй зөрчилдөөгүй байна. Зөрчилдсөн тохиолдолд МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтална. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар нэмэлт орсон/
5.2.3 МҮЭ-ийн Холбооны бусад гишүүн байгууллагуудтай мэргэжил үйлдвэрлэлийн болон нутаг дэвсгэрийн давхардалгүй байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
5.2.4.Өөрийгөө санхүүжүүлэх бүрэн чадамжтай байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний едрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
5.2.5.Мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр эвлэлдэн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь аймаг, орон нутагт, аймаг, орон нутгийн харьяаллаар эвлэлдэн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь тухайн орон нутгийнхаа хот, тосгон, сум, дүүрэгт төлөөлөлтэй байна.
6 дугаар зүйл.Гишүүн байгууллагын эрх
6.1. МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
6.1.1 .МҮЭ-ийн Их хуралд төлөөлөгч сонгох.
6.1.2.МҮЭ-ийн Холбооны удирдах байгууллагуудад өөрийн төлөөллийг нэр дэвшүүлэх, тодорхой санал, хусэлтийг оруулж хэлэлцүүлэх.
6.1.3.МҮЭ-ийн Холбооны харьяа байгууллагуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх.
6.1.4.МҮЭ-ийн Холбооны туслалцаатайгаар ажилтан, сонгуультнаа үнэ толборгүй буюу зохих хөнгөлөлттэйгээр сургах.
6.1.5.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгийг зохих журам, гэрээний дагуу эзэмшиж, ашиглах, санхүүгийн дэмжлэг авах.
6.1.6.Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль тогтоомжийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллээр хангуулах.
6.1.7. МҮЭ-ийн Холбооноос мэргэжлийн зөвлөгөө авах.
6.1.8.МҮЭ-ийн Холбооны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчлах.
6.1.9.МҮЭ-ийн Холбооны шагналаар шагнуулах, төрийн холбогдох шагналд нэр дэвшигчдийг МҮЭ-ийн Холбоогоор дэмжүүлэх.
6.1.10.Хамтын тэмцлийн болон бусад үйл ажиллагаандаа дэмжлэг авах. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
7 дугаар зүйл.Гишүүн байгууллагын үүрэг
7.1.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
7.1.1.МҮЭ-ийн Холбооны дүрмийг сахин биелүүлж, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох.
7.1.2.МҮЭ-ийн Холбооноос гаргасан холбогдох шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийг цаг тухайд нь мэдээлэх.
7.1.3.МҮЭ-ийн Холбоонд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтсон журмын дагуу төлөх.
7.1.4.МҮЭ-ийн Холбооны тусгай сангуудад орлого оруулж хуримтлал бий болгох.
7.1.5.Өөрийн гишүүн байгууллагын болон гишүүнчлэлийн нэрчилсэн бүртгэл хөтөлж, МҮЭ-ийн Холбоонд тогтсон хугацаанд дүн мэдээ өгч байх.
7.1.6.Өөрийн холбооноос хэрэгжүүлсэн уйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр МҮЭ-ийн Холбоонд ирүүлж байх,
7.1.7. Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, түүний гишүүнчлэл, үйл ажиллагааны талаар улсын хэмжээний статистик мэдээ, мэдээлэл гаргахад шаардагдах тайлан, мэдээний материал болон судалгааг гаргаж өгөх.
7.1.8.МҮЭ-ийн Холбооны санал болгосон асуудлыг удирдах байгууллагынхаа хурал, гишүүн үйлдвэрчний эвлэлүүд болон гишүүдээрээ хэлэлцүүлж, нэгдсэн дүн мэдээ өгч байх.
7.1.9.МҮЭ-ийн Холбоонд элссэн холбоодын гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх.
7.1.10.3охион байгуулагдаагүй ажилчдыг үйлдвэрчний эвлэлд элсүүлэх талаар бусад гишүүн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааг хүндэтгэн үзэж, салбарын давхардсан үйл ажиллагаа явуулахгүй байх. *
7.1.11.МҮЭ-ийн Холбоо болон түүний гишүүн байгууллагуудыг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, сөрөг сурталчилгаа явуулах, бусадтай тохиролцох, хуйвалдах зэргээр нэр хүндэд нь халдаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх.
7.1.12.Өөрийн холбооны дүрэм, удирдах бүрэлдэхүүнд орсон нэмэлт, өөрчлөлт болон гаргасан шийдвэр, хэрэгжүүлэх гэж буй томоохон үйл ажиллагааны талаар тухай бүр мэдээлэх.
7.1.13.МҮЭ-ийн Холбооноос зохион байгуулж буй хамтын үйл ажиллагаанд гишүүн байгууллага, гишүүдээ бүрэн оролцуулж байх.
7.2.МҮЭ-ийн Холбооны өмнө дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл хангалтгүй биелүүлсэн тохиолдолд энэхүү дүрэмд заасан гишүүн байгууллагын эдлэх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
7.3.МҮЭ-ийн Холбооны өмнө дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хангалтгүй биелүүлсэн гишүүн байгууллагын удирдлагад хариуцлага хүлээлгэх саналыг тухайн холбооны удирдах байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
7.4.Гишүүн байгууллагын удирдлагад хариуцлага хүлээлгэх саналыг хэлэлцэх тухайн холбооны удирдах байгууллагын хуралд МҮЭ-ийн Холбооны төлөөлөгч биечлэн оролцож асуудлыг танилцуулна.
8 дугаар зүйл.Гишүүн байгууллагад ҮЭ-ийн эв нэгдлийг хангах
8.1.Гишүүн байгууллагууд нь үйлдвэрчний эвлэлийн хороо /холбоо/-дын гишүүнчлэлтэй холбогдуулан гаргасан санал болон гишүүн байгууллагаас хасах тухай асуудлыг тэргүүлэгчид, гүйцэтгэх зөвлөл, хяналтын хороо шаардлагатай бол бага хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.
8.2.Үйлдвэрчний эвлэлийн хороо /холбоо/ нь гишүүнчлэлтэй холбоотой гаргах саналыг тухайн хороо /холбоо/-ны бүх гишүүдийн буюу түүнтэй адилтгах хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлүүлсэн байна.
8.3.МҮЭ-ийн Холбоо нь гишүүн байгууллага болон тэдгээрийн гишүүн үйлдвэрчний эвлэлийн хороо /холбооАны эрх бүхий дээд байгууллага, хяналтын хорооны шийдвэр гараагүй нөхцөлд гишүүн байгууллагын гишүүнчлэл, зохион байгуулалттай холбогдсон аливаа маргаантай асуудлыг авч хэлэлцэхгүй бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд маргаантай асуудлаар эвлэрүүлэх төлөөлөгчдийг Холбооны Ерөнхийлөгчийн саналаар томилж ажиллуулж болно. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар нэмэлт орсон/
8.4.МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аливаа улс төрийн намын гишүүнчлэлээсээ түдгэлзэн намын удирдах, сонгуульт албан тушаал давхар хашихгүй байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
9 дүгээр зүйл.Гишүүн байгууллагын татвар
9.1.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө.
9.2-МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын татварын хэмжээг Ерөнхий зөвлөлийн хурлаас тогтоож байх ба татварыг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор төлсөн байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
9.3.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гишүүн байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу татварын зохих хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өерчлөлт орсон/
9.4.МҮЭ-ийн Холбоонд гишүүн байгууллагаар элссэн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэр гарсан өдрөөс эхлэн татвараа төлнө.
10 дугаар зүйл. Гишүүн байгууллагаас гарах ба хасах
10.1.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага нь тус холбооноос гарч болох бөгөөд энэ тухайгаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.
10.2.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагыг дор дурдсан тохиолдолд тус холбооны гишүүн байгууллагаас хасна. Үүнд:
10.2.1 .МҮЭ-ийн Холбооны дүрмийг ноцтой эөрчсөн,
10.2.2.ҮЙлдвэрчний эвлэлүүдийн нийтлэг эрх ашиг, эв нэгдэлд харш, нэр хүндийг гутаахад чиглэсэн уйл ажиллагаа санаатай явуулсан, дэмжсэн, оролцсон.
10.2.3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн байгууллагын татвараа 6 cap ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй.
10.З.Энэхүү дүрмийн 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр МҮЭ-мйн Холбооноос гишүүн байгууллагыг хасах тохиолдолд Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн дүгнэлт гаргасан байна.
10.4.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагаас гаргах, хасах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн 50-иас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.
10.5.МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагаас гарч байгаа болон хасагдаж байгаа байгууллагад өмнө төлсөн гишүүн байгууллагын татвар, хандив, шимтгэл, орлого эргэж олгогдохгүй.
10.6.Шийдвэр гарсан өдрөөс эхлэн МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагаас гарч байгаа болон хасагдаж байгаа байгууллагын МҮЭ-ийн Холбооны эрх барих болон удирдах байгууллагуудад өөрийн төлөөлөлтэй байх, өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, хөнгөлөлт эдлэх, үйлчилгээ авах эрх дуусгавар болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО, ХОЛБОО
11 дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлийн хороо
11.1.Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор апиваа зөвшөөрөл авалгүй, ямар нэг ялгаваргүйгээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллагыг үйлдвэрчний эвлэлийн хороо гэнэ.
11.2.Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх бөгөөд түүнээс үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчид болон Хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно.
11.3.Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд “ҮЭ-ийн хороо”, олон салбар, нэгж, хэсэгтэй томоохон байгууллага, нутаг дэвсгэрийн болон ажил мэргэжлийн ижил төстэй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж “ҮЭ-ийн нэгдсэн хороо” байгуулан ажиллаж болно.
11.4.Үйлдвэрчний эвлэлийн хороод нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар эвлэлдэн нэгдэж аймаг, нийслэлийм буюу мэргэжил, үйлдвэрлэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулна.
11 .5.Орон нутгийн хот, дүүрэг, сум, хороо, тосгон дахь үйлдвэрчний эвлэлийн хороод нь мэргэжил, үйлдвэрлэлийн үйлдвэрчиий эвлэлийн холбоонд гмшүүнчлэлтэй, аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооид харьяалалтай байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсом/
11.6.Үйлдвэрчний эвлэлийн хороо, холбоод нь дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлаа эвлэлдэн нэгдсэн мэргэжил, үйлдвэрлэлийн ба нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
11.7.Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааны тайлангаа тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна.
11.8.Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь гишүүн байгууллагаар элссэн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргатайгаа үр дүнгийн болон нийгмийн хамгааллын гэрээ байгуулан ажиллаж болно.
11.9.Анхан шатны хороо, сумын ҮЭ-ийн холбоодын дарга нар нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аливаа улс төрийн намын удирдах, сонгуульт албан тушаал давхар хашихгүй байна. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
12 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн
12.1.Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн бүх төрлийн өмчийн байгууллагад ажиллагчид, цагийн ажилтан, ахмад настнууд болон их, дээд ба мэргэжлийн сургуульд суралцагчдыг ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлж болно. Монгол Улсад хуулийн дагуу оршин сууж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гадаадын иргэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болно. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний едрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
12.2.Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь нэг загеарын батлахтай байна.
13 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийн гишүүний эрх, үүрэг
13.1.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:
13.1.1.Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох сонгогдох.
13.1.2.Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлөөр хууль эүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах.
13.1.3.Үйлдвэрчний эвлэлийи сургалт, соел, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хенгөлелттэй үнээр үйлчлүүлэх.
13.1.4.Хөдөлмөр. нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах.
13.1.5.Үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн холбоо, харьяа газруудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах.
13.1.6.Нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хуулийн хүрзэнд мөнгөн бус дэмжлэг авах. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
13.1.7.Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх.
13.2.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
13.2.1 .Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.
13.2.2.Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх.
13.2.3.Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахиж, түүнээс зохион байгуулж байгаа хамтын үйл ажиллагаа, тэмцэлд оролцох, нэгдэх.
13.2.4.Гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх.
13.2.5.Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх.
13.3.Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг удаа дараа зөрчсөн, уйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан гишуүнийг үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах тухай шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гаргаж, гишүүдэд мэдээлнэ.
14 дугээр зүйл.Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар
14.1.Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, cap бүр бэлэн бусаар хураана.
14.2.Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил, үйлдвэрлэлийн болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам өгнө.
14.3.Аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод нь үйлдвэрчний эвлэлийн хороодоос төвлөрүүлсэн нийт татварын 5-аас доошгүй хувийг тухайн хорооны харьяалагдах мэргэжил, үйлдвэрлэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоодод жилд нэг удаа шилжүүлнэ.
14.4.ҮЭ-ийн гишүүнээс гарч байгаа болон хасагдаж байгаа хүнд өмнө нь төлсөн татвар эргэж олгогдохгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ.ЭРХ БАРИХ БОЛОН УДИРДАХ БАЙГУУЛЛАГА
15 дугаар зүйл.Их хурал
15.1.МҮЭ-ийн эрх барих дээд байгууллага нь МҮЭ-ийн холбооны Их хурал (цаашид “Их хурал” гэх) байна. Их хурлыг 4 жилд нэг удаа хуралдуулна.
15.2.Их хурлын тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгох журам болон төлөөлөгчдийн тоог Ерөнхий зөвлөлийн хурлаас тогтоож, Их хурал хуралдахаас гурваас доошгүй сарын өмнө гишүүн байгууллагуудад мэдэгдэнэ.
15-З.Их хурлаар хэлэлцэн батлах баримт бичгийн төслүүдийг урьдчилан боловсруулж, Их хурал хуралдахаас нэг сараас доошгүй хугацааны өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг явуулна.
15.4.Ээлжит бус Их хурлыг МҮЭ-ийн Холбооны Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн буюу гишүүн байгууллагуудын гуравны хоёроос доошгүйн шаардлагаар хуралдуулж болно.
15.5.Ээлжит бус Их хурал хуралдуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 40 хоногийн дотор Ерөнхий зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна.
15.6.Ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудал, зарлах хугацаа болон төлөөлөгч сонгох зарчим нь ээлжит Их хурлынхтай адил үндсэн дээр хангагдана. Харин ээлжит бус Их хурал зарлах хугацааг богиносгож болно.
15.7.Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирсэн бол тус Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
15.8.МҮЭ-ийн гишүүнийг Их хурлын төлөөлөгчөөр сонгоно. Их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл байх бодлого баримтална.
16 дугаар зүйл.Их хурлын бүрэн эрх
16.1. Их хурал нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
16.1.1.МҮЭ-ийн Холбооны болон Хяналтын хорооны тайланг хэлэлцэж батлах.
16.1.2-МҮЭ-ийн Холбооны болон Хяналтын хорооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах.
16.1.3.МҮЭ-ийн Холбооны хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлах.
16.1.4.МҮЭ-ийн Холбооны бодлого, үйл ажиллагаатай холбогдсон тогтоолуудыг батлах.
16.1.5.МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах.
16.1.6.МҮЭ-ийн Холбооны Хяналтын хорооны гишүүдийг
сонгох.
16.1.7.МҮЭ-ийн Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах.
16.1.8.Бусад бүрэн эрх.
16.2.Их хурал нь энэхүү дүрэмд зааснаас бусад тохиолдолд Их хурапд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
17 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн хурал
17.1.Их хурлуудын хооронд МҮЭ-ийн Холбоог удирдах дээд байгууллага нь тус холбооны Ерөнхий зөвлөлийн хурал байна.
17.2.Ерөнхий зөвлөлийн гишүүд нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга, эмэгтэйчүүдийн хорооны дарга, залуучуудын хорооны дарга болон гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ. Гишүүн байгууллагын төлөөлөлд тухайн байгууллагын дарга орсон байна. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар нэмэлт орсон/
17.3.Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдох гишүүн байгууллагуудын төлөөллийн тоог Их хурлын өмнөх 4 жилийн гишүүдийн тооны дунджийг үндэслэн МҮЭ-ийн Холбооны ажлын албанаас гаргаж, нэрсийг Их хурал батална.
17.4.Гишүүн байгууллага нь нэрчилсэн бүртгэлээр 6000 хүртэл гишүүнтэй бол Ерөнхий зөвлөлд 1 төлөөлөлтэй байх бөгөөд 6000-аас дээших 4000 гишүүн тутамд нэг төлөөлөл нэмэгдэнэ. Гишүүн байгууллагаас Ерөнхий зөвлөлд хоёроос дээш төлөөлөл сонгогдох тохиолдолд эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оруулна.
17.5.Ерөнхий зөвлөлийн хурлыг жилд 1 ба түүнээс дээш удаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас зарлан хуралдуулна.
17.6.Ерөнхий зөвлөлийн хурлыг уг зөвлөлийн нийт гишүүдийн болон гишүүн байгууллагуудын гуравны хоёроос доошгүйн шаардлагаар хуралдуулж болно.
17.7.Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.
17.8.Ерөнхий зөвлөлийн хурлыг Ерөнхийлөгч болон уг хуралдаанаас сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
17.9.Ерөнхий зөвлөлийн хурал нь энэхүү дүрэмд зааснаас бусад тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийнхээ олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
17.10.МҮЭ-ийн холбоонд татвараа төлөөгүй гишүүн байгууллагын төлөөлөл нь Ерөнхий зөвлөлийн хуралд таслах эрхгүй оролцоно.
17.11.Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэр, дэг журмыг удаа дараа санаатайгаар зөрчсөн гишүүний таслах эрхийг түдгэлзүүлж, эргүүлэн татах саналыг сонгосон удирдах байгууллагад нь тавина.
18 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн хурлын эрх үүрэг
18.1.Ерөнхий зөвлөлийн хурал нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
18.1.1.МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга болон ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгож батлах, нөхөн сонгох.
18.1.2.МҮЭ-ийн Холбооны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцэж батлах. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар хассан/
18.1.3.Ерөнхий зөвлөлийн Цөргөтгөсөн хурлыг зарлан хуралдуулах, уг хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
18.1.4.МҮЭ-ийн Холбооны туг, бэлгэдлийн загвар батлах, дууны үг, ая сонгож соёрхох.
18.1.5.МҮЭ-ийн Холбооны шагнал бий болгох.
18.1.6.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар шийдвэр гаргах.
18.1.7.МҮЭ-ийн Холбооны жилийн төсөв, түүнд хийх тодотгол, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон төсвийн гүйцэтгэл, тайлан,балансыг хэлэлцэж батлах.
18.1.8.МҮЗ-ийн Холбооны сангуудын хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журам, чиглэлийг тогтоох.
18.1.9.Хяналтын хороо, Аудитаас МҮЭ-ийн Холбоо, түүний харьяа байгууллагуудын санхүү, аж ахуйн болон бусад үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл сонсож холбогдох шийдвэр гаргах,
18.1.10.МҮЭ-ийн Холбоонд гишүүн байгууллага элсүүлэх буюу холбооноос гишүүн байгууллага хасах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.
18.1.11.Гишүүн байгууллагын шийдвэрийг үндэслэн Ерөнхий зөвлөл дэх гишүүн байгууллагын төлөөллийг чөлөөлөх, нөхөн сонгох.
18.1.12.МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн дэргэдэх ҮЭ-ийн байгуулалт, боловсрол сургалтын хороо, нийгэм, эдийн засгийн хороо, хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн хороо, төсвийн хороо болон эмэгтэйчүүд, залуучуудын асуудлаар ажиллах хороодыг байгуулах, ажиллах журмыг батлах. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар өөрчлөлт орсон/
18.1.13.Гишүүн байгууллагуудын гишүүнчлэлийн харьяаллыг
тогтоох.
18.1.14.Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультны ёс зүйн дүрмийг батлах.
18.1.15.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн талаар гишүүн байгууллагаас гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх.
18.1.16.Их хурлын хооронд гарсан Ерөнхий зөвлөл болон Хяналтын хорооны гишүүний нөхөн сонгуулийг Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэх.
18.1.17.Ерөнхийлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан болон эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх.
18.1.18.Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг дор дурдсан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулахыг Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн болон гишүүн байгууллагуудын дөрөвний гурваас доошгүй нь шаардсан тохиолдолд уг албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг тусгайлан зарласан хурлаар хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэх. Үүнд:
18.1.18.1.Энэхүү дүрмийг санаатайгаар ноцтой зөрчсөн.
18.1.18.2.Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр нотлогдож тогтоогдсон.
18.1.18.3.МҮЭ-ийн өмч херөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулсан.
19 дүгээр зүйл.Ерөнхий зөвлолийн тэргүүлэгчдийн хурал
19.1.Ерөнхий зөвлөлийн хурлын хооронд МҮЭ-ийн Холбооны дээд удирдлагыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал хэрэгжүүлнэ.
19.2.Ерөнхий зөвлөлийн жтэргүүлэгчдийн тоо, бүрэлдэхүүнийг Ерөнхий зөвлөлийн хурлаас тогтооно.
19.3.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга, гишүүн байгууллага болон эмэгтэйчүүд, залуучуудын төлөөллөөс бүрдэнэ.
19.4.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байх бөгөөд Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг сард нэгээс доошгүй удаа ерөнхийлөгч зарлан хуралдуулна.
19.5.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг ерөнхийлөгч, түүний эзгүйд дэд ерөнхийлөгч удирдана.
19.6.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн бол тэргүүлэгчдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Тэргүүлэгчдийн хурал нь оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
19.7.Ерөнхийлөгчийн саналаар Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгмдийн хурлыг өргөтгөн хийж болно.
19.8-МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга нь шаардлагатай тохиолдолд Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
20 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын эрх, үүрэг
20.1.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал нь МҮЭ-ийн Холбооны эрх барих болон удирдах дээд байгууллагуудын эрх, үүрэгт хамаарахгүй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй бөгөөд дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
20.1.1.Ерөнхий зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах, уг хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох.
20.1.2.Улс орны нийгэм, эдийн засаг, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний тулгамдсан асуудлаар тогтоол, мэдэгдэл, шаардлага, илгээлт, өргөх бичиг гаргах.
20.1.3.Хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан гурван талт үндэсний хороо, зөвлөлүүдэд ажиллах МҮЭ-ийн Холбооны төлөөллийг батлах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.
20.1.4.АМҮЭ-ийн Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орс-н тоо, дүрэм, цалингийн сүлжээг батлах, ажлын алба, газар, хэлтсийн дарга эрхлэгчийг томилох, чөлөөлөх.
20.1.5.МҮЭ-ийн Холбооны харъяа байгууллагуудын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, удирдах зөвлөл, орон тоог батлах, тэдгээрийн дарга, захирлыг томилох, чөлөөлөх.
20.1.6.МҮЭ-ийн Холбооны эрх барих болон удирдах дээд байгууллагуудаас гаргасан шийдвэр болон Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар батлах.
20.1.7.Шаардлагатай асуудлаар ажил төрлийн түр хороо, комисс, ажлын хэсэг, зөвлөх баг байгуулж ажиллуулах.
20.1.8.МҮЭ-ийн Холбооны шагналын журмыг батлах, тус холбооны шагналаар шагнах шийдвэр гаргах.
20.1.9.МҮЭ-ийн Холбооноос олон улсын хурал, чуулган болон айлчлалын арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг батлах, ажлын үр дүнг хэлэлцэх.
20.1.10.МҮЭ-ийн Холбооны эрх барих болон удирдах байгууллагуудаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гишүүн байгууллагын удирдлагад хариуцлага хүлээлгэх саналыг тухайн холбооны удирдах байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх.
20.1.11.МҮЭ-ийн Холбоо, түүний харьяа байгууллагын өмч хөрөнгийг ашиглах, эзэмших, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах.
20.1.12.МҮЭ-ийн Холбооны санхүү, дотоод мэдээллийн тайлан болон тэдгээрийн маягтыг батлах.
20.1.13.Батлагдсан төсвийн хүрээнд|хоёр саяас дээш төгрөгийн мөнгөн хөрөнгө зарцуулах шийдвэр гаргах.
20.1.14.Энэхүү дүрэмд заасан бусад эрх, үүрэг
21 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал
21.1.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын хооронд МҮЭ-ийн Холбооны удирдлагыг Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал хэрэгжүүлнэ.
21.2.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал нь ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байна.
21.3.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд дор дурдсан албан тушаалтнууд гишүүнээр оролцоно. Үүнд:
21.3.1.Ерөнхийлөгч
21.3.2.Дэд ерөнхийлөгчид
21.3.3.Ерөнхий нарийн бичгийн дарга
21.4.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал нь нийт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
22 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын эрх, үүрэг
22.1.Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
22.1.1.Цаг үеийн шуурхай зохицуулах асуудлыг шийдвэрлэх, шаардлага, мэдэгдэл гаргах.
22.1.2.МҮЭ-ийн Холбооны ажлын албанд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллах иргэнийг ажилд авах, чөлөөлөх.
22.1.3.МҮЭ-ийн Холбооноос олон улсын сургалт, семинар, уулзалт, форум зэрэгт оролцох хүнийг батлах, ажлын үр дүнг хэлэлцэх.
22.1.4.ҮЭ-ийн ажилтан, идэвхтэн, сонгуультнуудад шагнал, мөнгөн тусламж, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх.
22.1.5.Хоёр саяас илүүгүй мөнгөн хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргах.
22.1 .б.Бусад эрх, үүрэг
ЗУРГААДУГААР БҮЛЭГ.УДИРДАХ БА ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТАН
23 дугаар зүйл.Ерөнхийлөгч
23.1.МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч нь тус холбооны удирдах дээд албан тушаалтан байна.
23.2. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
24 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн эрх, үүрэг
24.1.Ерөнхийлөгч нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
24.1.1.Ерөнхий зөвлөлийн хурал, тэргүүлэгчдийн болон Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг удирдах.
24.1.2.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн болон ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах.
24.1.3.МҮЭ-ийн Холбооны дэд өрөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга болон ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүнд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг харгалзан нэр дэвшүүлэх.
24.1.4.МҮЭ-ийн Холбооны үйл ажиллагааг энэхүү дүрмийн зорилго, зорилтод нийцүүлэн удирдах.
24.1.5.МҮЭ-ийн Холбооны дүрэм болон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
24.1.6.МҮЭ-ийн Холбоо, түүниЙ гишүүн байгууллагуудын эв нэгдэл болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааг зохицуулах.
24.1.7.МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч, өрөнхиЙ нарийн бичгийн дарга, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүд болон гишүүн байгууллагын удирдлагуудад эрх хэмжээний хүрээнд удирдамж, чиглэл өгөх.
24.1.8.МҮЭ-ийн Холбоог гадаад, дотоодод төлөөлөх.
24.1.9.МҮЭ-ийн Холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.
24.1.10.МҮЭ-ийн Холбооноос улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудтай хөдөлмөр, нийгмийн асуудлаар хамтран ажиллах саналаа холбогдох хурлуудад оруулах.
24.1.11.3асгийн газар, ажил олгогчидтой нийгмийн түншлэлийн хүрээнд ажиллах.
24.1.12.МҮЭийн Холбоонд хэрэпкиж буй олом улсын тосөл, хетөлбөрүүдийг удирдах. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар хассан/
24.1.13.МҮЭ-ийн Холбооны боловсролын талаарх үйл ажиллагааг удирдах
25 дугаар зүйл.МҮЭ-ийн холбооны Хүндэт еренхийлегч
25.1.МҮЭ-ийн Холбоо нь Хүндэт ерөнхийлөгчтэй байж болно. МҮЭ-ийн Холбооны Хүндэт ерөнхийлөгч тус холбооны удирдлагад нэг ба түүнээс дээш удаа сонгогдож ажилласан, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн байна.
25.2.МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч нь ҮЭ-ийн хөгжлийн асуудлаар зөвлөх үүрэг бүхий Хүндэт ерөнхийлөгчийг өөрийн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэх эрхтэй. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар нэмэлт орсон/
26 дугаар зүйл.Дэд ерөнхийлөгчид
26.1.МҮЭ-ийн Холбоо нь орон тооны болон орон тооны бус дэд ерөнхийлөгчидтэй байна. Орон тооны бус дэд өрөнхийлөгчдийн ажиллах чиглэл, журмыг Ерөнхий зөвлөлийн хурал хэлэлцэж шийдвэрлэнэ. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар нэмэлт орсон/
26.2.Дэд ерөнхийлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
26.3.Ерөнхийлөгчийн ээгүйд орон тооны дэд өрөнхийлөгч түүний бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
27 дугаар зүйл.Орон тооны дэд ерөнхийлөгчийн эрх, үүрэг
27.1.0рон тооны дэд ерөнхийлөгч нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
27.1.1.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгөд хяналт тавьж, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх.
27.1.2.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
27.1.3.МҮЭ-ийн Холбооны харьяа байгууллагуудын удирдах зөвлөлийг тэргүүлж, тэдгээрийн дарга, захирал, менежерүүдтэй гэрээ байгуулах. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар хассан/
27.1.4.МҮЭ-ийн Холбооны харьяа байгууллагуудын дарга, захирал, меножор, санхүү, аж ахуйн газар, хэлтсийн дарга, эрхлэгчийг ажилд томилох, чөлөөлөх тухай саналаа ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулан батлуулах. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар хассан/
27.1.5-МҮЭ-ийн Холбооны харьяа байгууллагуудын ашиг, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
27.1.6.МҮЭ-ийн Холбооны сангуудын хөрөнгийг бүрдүүлэх, арвижуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
27.1.7.МҮЭ-ийн Холбоо, түүний сангуудын санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах.
27.1.8-МҮЭ-ийн Холбооны өмчид тулгуурласан аж ахуй, үйлчилгээний байгууллага, Ерөнхий зөвлөлийн Санхүү, аж ахуйн газар, хэлтсийг удирдах.
28 дугаар зүйл.Еренхий нарийн бичгийн дарга
28.1-МҮЭ-ийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбооны гүйцэтгэх дээд албан тушаалтан байна.
28.2.Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
29 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг
29.1.Ерөнхий нарийн бичгийн дарга нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
29.1.1.Их хурал, Ерөнхий эөөлөлийн хурал, Тэргүүлэгчдийн олон Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх жлыг удирдан зохион байгуулах.
29.1.2.МҮЭ-ийн Холбооны шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Ерөнхий зөвлөлийн хурал, Ерөнхий зөвлөлийн тэргуүлэгчдийн хуралд танилцуулах.
29.1.3.МҮЭ-ийн Холбооноос тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, төлөвлөгөөг боловсруулан ЕрөнхиЙ зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, батлуулах.
29.1.4.Гишүүн байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангах.
29.1.5.МҮЭ-ийн Холбооны хамтын тэмцлийг удирдан, зохион байгуулах.
29.1.6.МҮЭ-ийн Холбооны хүний нөөцийн бодлогыг хзрэгжүүлэх.
29.1.7.МҮЭ-ийн Холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албыг удирдах.
29.1.8.МҮЭ-ийн Холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны /өөрийн эрх хэмжээнд хамаарах/ газрын дарга, хэлтсийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тэргүүлэгчдийн хуралд танилцуулан батлуулах.
29.1.9.МҮЭ-ийн Холбооны ажлын албанд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллах /өөрийн эрх хэмжээнд хамаарах/ ажилтныг ажилд авах, халах саналаа Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд оруулж батлуулах, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах.
29.1.10.МҮЭ-ийн Холбоонд хэрэгжиж буй өерийн орны төсөл, хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлнэ. /2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжит бус XXI Их хурлаар хассан/
29.1.11-МҮЭ-ийн Холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон ажлын албаны батлагдсан төсвийг захиран зарцуулж түүний санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах.
29.1.12-МҮЭ-ийн Холбооны сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
ДОЛООДУГААР БҮЛЭГ.АЖЛЫН АЛБА
30 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн ажлын алба
30.1.Ерөнхий Зөвлөлийн Ажлын алба нь Их хурал, Ерөнхий зөвлөлийн хурал, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал, Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал болон өрөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд үйлчилгээ, мэдээлэл, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн дээр МҮЭ-ийн Холбооны үр нөлөөтэй, тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ажиллана.
30.2.Ажлын албаны ажилтны хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
30.3.Ажлын албаны ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
30.4.Ажлын албаны ажилтан нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ.СОНГУУЛЬ
31 дүгээр зүйл.Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигчдэд тавих шалгуур
31.1.Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дор дурдсан шалгуурыг бүрэн хангасан хүн нэр дэвшинэ. Үүнд:
31.1.1.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх.
31.1.2.Дээд боловсролтой байх.
31.1.3.Үйлдвэрчний эвлэлийн ажлын дадлага, туршлагатай байх.
31.1.4.Удирдан зохион байгуулах ур чадвартай байх.
31.1.5.Сүүлийн 4 жил улс төрийн намын удирдах болон сонгуульт ажил гүйцэтгээгүй байх. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
31.1.6.Хөдөлмөрийн насны байх.
31.1.7.Ял шийтгэлгүй байх. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
31.2.Ерөнхийлөгч, орон тооны дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн намын харьяаллаасаа түдгэлзэж ҮЭ-ийн байгууллагад | давхар сонгууль хүлээхгүй байна. /2013 оны 06 дугаар сарын 03-ны едрийн Ээлжит бус XXI Их хурлаар еерчлөлт орсон/
32 дугаар зүйл.Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшүүлэх
32.1.МҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид, гишүүн байгууллагууд болон Их хурлын төлөөлөгчид өрөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
32.2.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, дэвших ажиллагааг Их хурал хуралдахаас ажлын 2 хоногийн өмнө дуусгана.
32.3. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, соигуулийн кампанит ажил явуулах журмыг Ерөнхий эөвлөлийн тэргүүлэгчдийн хурал батална.
32.4.Хяналтын хорооны гишүүнд МҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид, гишүүн байгууллагууд болон Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлнэ.
32.5.Ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх ба Ерөнхий зөвлөлийн гишүүд зэрэгцэн нэр дэвшүүлж болно.
33 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгууль
33.1.Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох Их хурлын төлөөлөгчдийн саналыг нууцаар хураах бөгөөд Их хурлын мандаттай нийт төлөөлөгчдийн 50.1-ээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр батална. Ерөнхийлөгчид гурав ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч 50.1-ээс дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг санал өгөх хуудсанд бичиж хоёр дахь санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтаар санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулна.
33.2.Хэрэв Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшсэн тохиолдолд сонгуулийг илээр явуулж болно.
34 дүгээр зүйл.Хяналтын хорооны гишүүдийн сонгууль
34.1.Хяналтын хорооны гишүүдийг сонгох Их хурлын төлөөлөгчдийн саналыг нууцаар хураах бөгөөд санал хураалтад оролцсон Их хурлын төлөөлөгчдийн 50.1 -ээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Хяналтын хорооны гишүүнээр батална.
35 дугаар зүйл.Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн сонгууль
35.1.Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох Ерөнхий зөвлөлийн гишүүдийн саналыг нууцаар хураах бөгөөд санал хураалтад оролцсон Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50.1-ээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг батална.
35.2.Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгох Ерөнхий зөвлөлийн гишүүдийн саналыг нууцаар хураах бөгөөд санал хураалтад оролцсон Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50.1-ээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийг батална.
36 дугаар зүйл.Сонгуулийн бусад харилцаа
36.1.Ерөнхийлөгч, Ерөнхий зөвлөлийн гишүүд болон Хяналтын хорооны гишүүдийг сонгохтой холбогдсон энэхүү дүрэмд зааснаас бусад харилцааг зохицуулах журмыг Их хурал тогтоож болно.
36.2.Дэд өрөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгохтой холбогдсон энэхүү дүрэмд зааснаас бусад харилцааг зохицуулах журмыг Ерөнхий зөвлөлийн хурал
тогтоож болно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.ӨМЧ ХӨРӨНГӨ, САНХҮҮ
37 дугаар зүйл.Өмч хөрөнгө
37.1.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгө нь дор дурдсан зүйлсээс бүрдэнэ. Үүнд:
37.1.1.МҮЭ-ийн Холбоонд өмчлөх эрхийн дагуу шилжсэн эд хөрөнгө.
37.1.2.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болон гишүүн байгууллагын татвар, хандив, бусад шимтгэл, орлого.
37.1.3.Дүрмийн болон хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн
гишүүд, үйлдвэрчний эвлэлүүдийн ашиг сонирхлын дагуу ашиглахаар худалдаж авсан эд хөрөнгө.
37.1.4-МҮЭ-ийн Холбооны аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого, эд хөрөнгө.
37.1.5.МҮЭ-ийн Холбоонд бусад байгууллага, хувь хүмүүсээс өргөсөн хандив, тусламж.
37.1.6.Бусад
37.2.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгө нь халдашгүй байна.
37.3-МҮЭ-ийн Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийн бүртгэл хөтөлнө.
37.4.Аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаас зөвшөөрснөөр тухайн холбооны эрх бүхий хурлаар шийдвэрлэнэ.
37.5.МҮЭ-ийн Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг гишүүн болон харьяа байгууллагууддаа шилжүүлэн эзэмшүүлж, ашиглуулж болно.
37.6.МҮЭ-ийн Холбооны өмч хөрөнгийг шамшигдуулсан, үрэгдүүлсэн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.
37.7.МҮЭ-ийн Холбооны 500 мянган төгрөгнөөс дээш үнэ бүхий хөдлөх хөрөнгийг бусдад худалдах тохиолдолд зөвхөн дуудлага худалдаагаар худалдана.
37.8.МҮЭ-ИЙН Холбоо, түүний харьяа байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх журмыг иргэний хуульд нийцүүлэн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал тогтооно.
38 дугаар зүйл.Харьяа байгууллага
38.1.МҮЭ-ийн Холбоо нь дүрмийн болон хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, гишүүн байгууллагууддаа үйлчлэх зорилгоор өөрийн өмчийн хүрээнд аж ахуй, үйлчилгээний нэгж, байгууллагуудыг байгуулан ажиллуулж болно.
38.2.МҮЭ-ийн Холбооны өмчид тулгуурласан аж ахуй, үйлчилгээний байгууллага, нэгжүүдийг ажиллуулах журмыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал тогтооно.
39 дүгээр зүйл.Санхүү
39.1.МҮЭ-ИЙН Холбооны тухайн жилийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг Ерөнхий зөвлөлийн хуралд жил бүр танилцуулан батлуулж, санхүүгийн хөрөнгийг Ерөнхий зөвлөлийн хурлаас баталсан жилийн төсвийн дагуу захиран зарцуулж, тайлагнаж, ил тод байдлыг хангана. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
39.2.МҮЭ-ийн #Холбоо нь өөрийн харьяа байгууллагуудын санхүүгийн тайлан балансыг хагас, бүтэн жилээр, гишүүн байгууллагуудын санхүүгийн тайлан балансыг бүтэн жилээр гаргуулан авч нэгдсэн тайлан, тэнцэл гаргана.
39.3.МҮЭ-ийн Холбоо нь тооцооны болон бусад данстай байх бөгөөд татварын тухай хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл хөтлөнө.
39.4.МҮЭ-ийн Холбоо нь аливаа ашиг хуваарилах, аж ахуйн нэгж, байгууллагад зээл олгох, хандив өгөх, бусад этгээдэд хөрөнгийн баталгаа гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
40 дүгээр зүйл.Сан
40.1.МҮЭ-ийн Холбоо нь эв санааны нэгдлийн, боловсролын, нийгмийн хамгаалал, урамшууллын сантай байх бөгөөд тус сангуудын орлогыг бүрдүүлэх захиран зарцуулах журмыг Ерөнхий зөвлөлийн хурал батлана. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
41 дүгээр зүйл.Аудит
41.1.МҮЭ-ийн Холбоо нь “Монгол Улсын Аудитын тухай хууль”-д заасны дагуу санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулна.
41.2.МҮЭ-ийн холбоо, харьяа байгууллагуудын санхүүгийн тайланг баталгаажуулах аудитын гурваас доошгүй байгууллагыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгмдийн болон Хяналтын хорооны хуралд танилцуулж сонгоно. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
41.3.МҮЭ-ийн Холбооны жил бүрийн санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын байгууллагын тайланг Ерөнхий зөвлөлийн болон тэргүүлэгчдийн хуралд танилцуулна.
АРАВДУГААР БҮЛЭГ.БУСАД ЗҮЙЛ
42 дугаар зүйл.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
42.1.Энэхүү дүрмийн шинэчилсэн найруулга /дүрмийн нийт зүйл, заалтын 50-иас доошгүй хувьд нэмэлт өөрчлөлт оруулахАыг зөвхөн Их хурлаар хэлэлцүүлж батална. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
42.2.Шаардлагатай тохиолдолд МҮЭ-ийн Холбооны дүрэмд зарим зүйл, зааптаар нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хзлэлцүүлж, төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар батална. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт өөрчлөлт орсон/
42.3.Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдуулах журмыг Ерөнхий зөвлөл батална. /2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ээлжит XXII Их хурлаар нэмэлт орсон/
43 дугаар зүйл.МҮЭ-ийн Холбоог татан буулгах, өөрчлөн зохион байгуулах
43.1.МҮЭ-ийн Холбоог өөрчлөн зохион байгуулах буюу татан буулгах шийдвэрийг уг асуудлаар тусгайлан зарлагдсан Их хурал гаргана. Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
43.2-МҮЭ-ийн Холбоог татан буулгах тохиолдолд Их хурлаас татан буулгах ажлын хэсэг байгуулна.
43.3.Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид зааснаар бүх тооцоогхийж, зээл, зээлийн хүүгийн төлбөр, гишүүн байгууллагуудын өр, авлагыг барагдуулсны дараа үлдсэн өмч хөрөнгийг татан буулгах Их хурлаас шийдвэрлэсний дагуу зарцуулна.
43.4.МҮЭ-ийн Холбоог өөрчлөн зохион байгуулсан тохиолдолд залгамжилсан байгууллага нь түүний өмч хөрөнгийг өмчилнө.
44 дүгээр зүйл. Дүрэм хүчин төгөлдөр болох
44.1.Энэхүү дүрэм нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.