МҮЭ-ийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж амьдаръя” уриаг дэвшүүлж Сүхбаатарын талбайд иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цуглааныг амжилттай зохион байгууллаа.
Цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлага, ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчид, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхгүй, салбарын ажиллагсадыг хохироож байгаа асуудлаар үг хэлж, хуульд заасны дагуу уурхайчдад илүү цагийн хөлс олгуулахын тулд бүх арга хэмжээг авч ажиллах болохыг мэдэгдлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны удирдлагууд УИХ, Засгийн газар, Ажил олгогчдод иргэд хөдөлмөрчдийн шаардлагыг гардуулж, уг шаардлагын хариуг 2022.05.15-ны дотор ирүүлэхгүй бол МҮЭ-ийн холбооноос хуулийн хүрээнд шат дараатай тэмцлийн арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.э.