Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг "Ажлын байран дах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр" болгон Олон Улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2013 онд шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны ХАБЭА-ын сарын аяныг "Аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье" уриан дор өрнүүлсэн юм.
МҮЭХ-ноос ирүүлсэн ХАБЭА-н сарын аяны чиглэлийн хүрээнд Салбарын ҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлсэн ажлын нэг нь уул уурхайн салбарын анхан шатны хороон дарга нарыг Оюу толгой төслийн уурхайн талбарт ХАБЭМ-н талаарх сайн туршлагатай танилцуулж, туршлага хуримтлуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
ҮЭ-ийн байгууллага бүр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Сайн туршлагаас хуваалцан өөрийн ажлын байр бүрт гишүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхийг хүндэтгэн, хэрэгжүүлэх үйлсэд амжилт хүсье.
Төслийн талбайд зочлох боломж олгож хамтран ажилласан ОТ ХХК-ийн Хүний нөөцийн баг, ҮЭ-ийн хороонд талархал илэрхийлье.