НЭН ТҮРҮҮНД ХАБ-2022 бага хурал УБЦТС ТӨХК-ийн хурлын танхимд Эрчим хүчний салбар хуралдаанаар эхэллээ.
“Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” уриатайгаар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн бага хурал 5 салбарын ХАБ-ын асуудлыг хөндөж хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.
Салбарын холбооны дарга Д.Долгор хуралдаанд оролцож байгаа эрчим хүчний салбарынхандаа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны мянга мянган гишүүдийнхээ өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, Нийгмийн түншлэгч талын хувьд үнэтэй санал, зөвлөмжүүдийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт тусгуулах, бодит ажил хэрэг болгоход хичээж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Салбар хуралдаанууд 09.14-30 ны хооронд дараах хуваариар зохион байгуулагдана.
9-р сарын 19 “Уул уурхай”
9-р сарын 22 “Зам тээвэр”
9-р сарын 23 “Барилга”
9-р сарын 26 “Эрүүл мэндийн салбарын ажилтны ХЭМАБ”
9-р сарын 27 “Хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлууд, Ажилчдын хоол хүнсний аюулгүй байдал”
9-р сарын 28 “Нэгдсэн хуралдаан”
9-р сарын 30 “Чуулга уулзалт” Эрдэнэт хот