2022 оны 9-р сарын 08-ны өдөр Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зульпхар нар "Таван толгой түлш ХК"-д ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийн гишүүд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон холбогдох удирдлагуудтай уулзах үеэр салбарын холбооны дарга Д.Долгор тус компани дээр үүсээд байгаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дах зөрчлүүд, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлуудыг эрх бүхий албан тушаалтнуудад сонордуулж, тус компанид ажиллагсадын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар анхаарч ажиллахыг хүслээ.