Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын мянга мянган ажилтнууд, ахмадууд та бүхэндээ Монголд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэний 105, Үндэсний төв байгуулагдсаны 95 жил, Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хамтатган дэвшүүлье.
Тэртээ 1917 онд Ерөөгийн алтны уурхай, Налайхын нүүрсний уурхайд үйлдвэрчний эвлэлийн үүрүүд байгуулагдсан цагаас эхлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнд манай салбарын үе үеийн ажилтнууд, гишүүдийн гүйцэтгэсэн үүрэг оролцоо, манлайлалын үнэлж баршгүй билээ.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны ажлын албанаас та бүхэндээ түүхэн ойн баяруудын мэндийг хүргэхийн ялдамд хөдөлмөрийн харилцааг зохистой, шудрага байлгахын төлөө ҮЭ-ийн гишүүд эв нэгдэлтэй байж зорьсон тэмцэл бүхэндээ ялалт байгуулж хамтдаа илүү гэрэл гэгээтэй нийгмийг цогцлоохын ерөөлийг өргөе.
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА