САЛБАРЫН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧИД ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дунд 2023 оны 6 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Эв нэгдэл” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 36 баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоог төлөөлж оролцсон ЭРЭГТЭЙ баг тамирчид 1-Р БАЙР эзэлж АЛТАН медаль, ЭМЭГТЭЙ баг тамирчид 2-Р БАЙР эзэлж МӨНГӨН медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын эзэд боллоо.

Эрэгтэй шилдэг тоглогчоор шалгарсан "Эрчим хүчний зохицуулах хороо"-ны мэргэжилтэн, ҮЭ-ийн гишүүн Б.Батзолбоо

болон салбарын ҮЭ-ийн холбоогоо төлөөлж оролцсон ҮЭ-ИЙН ГИШҮҮН тамирчиддаа ХАЛУУН БАЯРЫГ ХҮРГЭЕ.

Мөн баг тамирчдыг тэмцээнд оролцоход бүх талаар дэмжин хамтарч ажилласан ҮЭ-ийн хороодын дарга нартаа болон байгууллагуудын захиргаанд талархал илэрхийлж байна.