ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2021-2022 ОНЫ ХАМТ /ТАРИФ/-ЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээр нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж, 6 дугаар сарын 08-ны өдөр ХНХЯ-нд бүртгэгдсэн, 8 бүлэг 87 бүлэг зүйлтэй. Тус хэлэлцээрийг салбарын ҮЭХ-ноос гарын авлага болгон хэвлүүлж ЭХЯ, ЭХА, ЭХЗХ, МХЕГ, ТӨБЗГ болон үйлдвэр, компанийн ҮЭ-ийн хороодод хүргүүлсэн юм.

Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээгээ байгуулан харъяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ, салбарын аж ахуйн нэгжийн захиргаа, ҮЭ-ийн хороо хамтын гэрээний биелэлтийн мэдээг батлагдсан хүснэгтийн дагуу хагас, бүтэн жилээр ЭХЯ, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд заавал тайлагнана гэж заасны дагуу 2021 онд 24 байгууллага, 2022 онд 22 байгууллага хамтын гэрээний биелэлтийн мэдээ ирүүлсэн.

 2021 онд 24 байгууллагад 11257 ажилтан ажиллаж байгаагаас 11055 нь ҮЭ-ийн гишүүн, 3009 нь эмэгтэйчүүд, 4511 нь 35 хүртэлх насны залуучууд байна. Харин 2022 онд 22 байгууллагад 9666 ажилтан ажиллаж байгаагаас 8887 нь ҮЭ-ийн гишүүн, 2503 нь эмэгтэйчүүд, 3531 нь 35 хүртэлх насны залуучууд байна. Эрчим хүчний ажилтнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаар 26 хувь, 35 хүртэлх насны залуучуудын эзлэх хувийн жин 40,1 хувиас 36,5 хувь болж буурсан байна.

Хамтын гэрээний биелэлтийн мэдээг 15 тоон үзүүлэлтээр авч нэгтгэсэн бөгөөд дундаж цалин хөлсний тоон мэдээллийг 4 жилээр харьцуулан танилцуулж байна.

Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд салбарын үйлдвэр, байгууллагууд цалингаа нэмэгдүүлээгүй байна. Салбарын хэмжээнд дундаж цалин 2019 онд /29 байгууллага мэдээ ирүүлсэн/ 1588,8 мян/төг, 2020 онд /31 байгууллага мэдээ ирүүлсэн/ 1603,2 мян/төг, 2021 онд /24 байгууллага/ 1803,0 мян/төг, 2022 онд /22 байгууллага/ 1963,1 мянган төгрөгт хүрсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заасны дагуу хэлэлцээрийн 3.2-т заасны дагуу 2020 оны 1 сарын 1-нээс 672,000 төгрөгөөр /420,000 төгрөгийг 1,6 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцүү/ тогтоон мөрдөж ажилласан.

Нэмэгдэл хөлсөнд 2021 онд нийт 84,9 тэрбум төгрөг зарцуулснаас шөнийн цагт 10,5 хувь буюу 8,9 тэрбум төгрөг, илүү цагт 12,2 хувь буюу 10,3 тэрбум төгрөг, сарын үйл ажиллагааны нэмэгдэл хөлсөд 50,5 хувь буюу 42,8 тэрбум төгрөг, жилийн үйл ажиллагааны нэмэгдэл хөлсөд 26,8 хувь буюу 22,7 тэрбум төгрөг зарцуулсан байна.  2022 онд нэмэгдэл хөлсөнд нийт 84.7 тэрбум төгрөг зарцуулснаас шөнийн цагт 8.5 хувь буюу 7.2 тэрбум төгрөг, илүү цагт 11.6 хувь буюу 9.8 тэрбум төгрөг, сарын үйл ажиллагааны нэмэгдэл хөлсөд 54.5 хувь буюу 46.2 тэрбум төгрөг, жилийн үйл ажиллагааны нэмэгдэл хөлсөд 25.4 хувь буюу 21.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2021 онд нэмэгдэлд нийт 37,8 тэрбум төгрөг зарцуулснаас ур чадварт 4,9 хувь буюу 1,8 тэрбум төгрөг, удаан жилд 83,0 хувь буюу 31,4 тэрбум төгрөг, бусад 12,1 хувь буюу 4,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 2022 онд нэмэгдэлд нийт 36.4 тэрбум төгрөг зарцуулснаас ур чадварт 4.6 хувь буюу 1.7 тэрбум төгрөг, удаан жилд 83.4 хувь буюу 30.3 тэрбум төгрөг, бусад 12 хувь буюу 4.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

2021 онд шагнал урамшуулалд нийт 1,7 тэрбум төгрөг зарцуулснаас спорт, уралдаан тэмцээнд 5,8 хувь буюу 99,3 сая төгрөг, нэг удаагийн шагналд 40,8 хувь буюу 695,9 сая төгрөг, төрийн соёрхолт, гавъяат, хөдөлмөрийн баатарт 29,3 хувь буюу 501,2 сая төгрөг, хөдөлмөрийн аварга, хүндэт дэвтэрт бичигдэгсдэд 8,6 хувь буюу 146,8 сая төгрөг, өндөр насны ойд зориулж 15,5 хувь буюу 264,5 сая төгрөг зарцуулжээ. 2022 онд шагнал урамшуулалд нийт 2.2 тэрбум төгрөг зарцуулснаас спорт, уралдаан тэмцээнд 2061 хувь буюу 456.7 сая төгрөг, нэг удаагийн шагналд 33.8 хувь буюу 740.8 сая төгрөг, төрийн соёрхолт, гавъяат, хөдөлмөрийн баатарт 17.8 хувь буюу 390.1 сая төгрөг, хөдөлмөрийн аварга, хүндэт дэвтэрт бичигдэгсдэд 11.5 хувь буюу 251.9 сая төгрөг, өндөр насны ойд зориулж 16.1 хувь буюу 354.5 сая төгрөг зарцуулжээ.

2021 онд олговорт нийт 794,9 сая төгрөг зарцуулснаас 77,7 хувь буюу 617,7 сая төгрөгийг сул зогсолтод, 22,3 хувийг буюу 177,2 сая төгрөгийг үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлогын нөхөн олговорд зарцуулсан байна. 2022 онд олговорт нийт 579.4 сая төгрөг зарцуулснаас 52.3 хувь буюу 302.8 сая төгрөгийг сул зогсолтод, 47.7 хувийг буюу 276.6 сая төгрөгийг үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлогын нөхөн олговорд зарцуулсан байна. Улсын хэмжээнд Үндэсний статистикын хороо болон МХЕГ-ын хамтарсан судалгаагаар 2021 онд 257, 2022 онд 395 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс эрчим хүчний салбарт 2 жилийн хугацаанд нийт 11 осол бүртгэгдэж, үйлдвэрлэлийн ослын улмаас 7 хүн хүндээр бэртэж гэмтэн, 1 хүн нас барсан байна.

2021 онд хөнгөлөлтөд нийт 11,0 тэрбум төгрөг зарцуулснаас 2,6 хувийг буюу 282,7 сая төгрөгийг амралт, сувилалд сувилуулхад, 10 хувийг буюу 1 тэрбум төгрөгийг унаад, 82,9 хувийг буюу 9,1 тэрбум төгрөгийн хоолны хөнгөлөлтөд, 4,6 хувийг буюу 506,3 сая төгрөгийг халаалтын улирлын хөнгөлөлт /түлээ, нүүрсний/ тус тус зарцуулжээ. 2022 онд хөнгөлөлтөд нийт 12.5 тэрбум төгрөг зарцуулснаас 23.9 хувийг буюу 3 тэрбум төгрөгийг амралт, сувилалд сувилуулхад, 8.8 хувийг буюу 1 тэрбум төгрөгийг унаанд, 62.5 хувийг буюу 7.8 тэрбум төгрөгийн хоолны хөнгөлөлтөд, 4.9 хувийг буюу 613.8 сая төгрөгийг халаалтын улирлын хөнгөлөлт /түлээ, нүүрсний/ тус тус зарцуулжээ.

Тэтгэмжид 2021 онд нийт 10,4 тэрбум төгрөг зарцуулснаас 1,3 хувийг буюу 138,4 сая төгрөгийг цомхотголоор халагдахад, 97,4 хувийг буюу 10,2 тэрбум төгрөгийг өндөр насны тэтгэвэрт гарахад, 1,2 хувийг буюу 129,9 сая төгрөгийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүдэд зарцуулсан байна. 2022 онд тэтгэмжид нийт 9.8 тэрбум төгрөг зарцуулснаас 9.1 хувийг буюу 894.8 сая төгрөгийг цомхотголоор халагдахад, 80.1 хувийг буюу 8 тэрбум төгрөгийг өндөр насны тэтгэвэрт гарахад, 1.4 хувийг буюу 137 сая төгрөгийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүдэд, 8.6 хувийг буюу 843.6 сая төгрөгийг бусад тэтгэмжид зарцуулсан байна.

 

2021 онд өндөр насны тэтгэвэрийг 304 хүн тогтоолгож салбарын хэлэлцээрийн 5.9 дэх заалтын дагуу 10,2 тэрбум төгрөг, 2022 онд өндөр насны тэтгэвэрийг 276 хүн тогтоолгож 8 тэрбум төгрөгийн тэтгэмжийг тус тус авсан байна.  

Эрчим хүчний хамтын хэлэлцээрийн 5.4 дэх заалтын дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх үед нь 2021 онд 159 эмэгтэй ажилтанд 129,9 сая төгрөг, 2022 онд 210 эмэгтэй ажилтанд 137 сая төгрөгийн тэтгэмжийг тус тус олгожээ.    

Ажилтны нийгмийн асуудлыг шийдэж байр орон сууцаар хангахад 2021 онд 275 ажилтанд 1,8 тэрбум төгрөг, 2022 онд 57 ажилтанд 893.9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

2021 онд тусламжид нийт 1,1 тэрбум төгрөг зарцуулснаас нас барагсдад 96,2 хувь буюу 1,1 тэрбум, өрх толгойлсон эх, эцэгт 3,8 хувь буюу 44,9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. 2022 онд тусламжид нийт 912.2 сая төгрөг зарцуулснаас нас барагсдад 82.2 хувь буюу 759.8 сая төгрөг, өрх толгойлсон эцэг, эхэд 3,6 хувь буюу 32.5 сая төгрөг, бусад төрлийн тусламжид 13 хувь буюу 120 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Сургалтын зардал, багшийн хөлсөд 2021 онд 102,8 сая төгрөг, 2022 онд 330.6 сая төгрөгийг зарцуулсан.

2021 онд хөдөлмөр хамгааллын зардалд 7,0 тэрбум төгрөг, 2022 онд 7,4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Хамтын хэлэлцээрийн 2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангаж ЭХЯ, МЭХГУУ-н ҮЭХ, ЭХА хамтран эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудад 2022 оны 4 сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн сургалт зохион байгуулж цахим, танхимаар 200 орчим хүн хамрагдлаа.

2022 оны 9 сарын 14-нд Нэн түрүүн ХАБ бага хурлыг талууд хамтран УБЦТС ТӨХК-ийн хурлын танхимд хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан байна.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь хэлэлцээрийн 1.5,  1.8, 7.4 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд эрчим хүчний нүүрс, цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх асуудлаар 2022 онд 2 удаагийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж салбарын бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, төрийн зарим байгууллагуудтай хамтран идэвхи санаачлагатай ажилласан байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай 11 сарын 4-нд салбарын байгууллагуудын ҮЭ-ийн хороодын дарга нарыг уулзуулж бизнес төлөвлөгөөнд үнэ тарифын өсөлтөөс бий болох хөрөнгийн эх үүсвэрээс цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тусгуулах чиглэл өгүүлсэн.

Мөн 11 сард хамтын хэлэлцээрийн 1.1, Хэмнэлтийн хууль нэрийн дор хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул хамтын гэрээгээ хэрэгжүүлж ажиллах чиглэлийг салбарын үйлдвэр, компанийн удирдлагуудад МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн байна.

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн хүрээнд спортын наадмыг удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулсан байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос ЭХЯ-тай хамтран ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийн талаарх 1 удаагийн хэлэлцүүлэг, модульчилсан 3 удаагийн сургалтыг зохион байгуулж салбарын байгууллага, компаниудын 100 гаруй ажилтан мэдлэг олгосон байна. ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрчим хүчний салбарын ХАБЭА-н салбар хороог байгуулан ажиллуулах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж 22 дүрэм, журам, аргачлалууд батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр нь хуулиас өмнө батлагдсан болхоор хуульд нийцүүлэн шинэчлэн байгуулах асуудлаар нийт 5 удаагийн хэлэлцээ хийсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-нд Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг байгуулж, 2023 оны 1 сарын 1-нээс эрчим хүчний салбарын ажилтны албан тушаалын болон тарифт цалинг 10 түүнээс дээш хувиар нэмэгдүүлэн мөрдөхөөр тусгалаа.

Хамтын хэлэлцээрийн заалтаас бүрэн биелсэн-81, хагас биелсэн-4 /5.4, 5.14, 7.1, 7.5 /, тасарсан-2 /3.4, 3.21/, хэлэлцээрийн биелэлт 95 хувьтай байна. 

Мөн хамтын хэлэлцээрийн 1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангаж салбарын үйлдвэр, байгууллагууд хамтын хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах ажлыг зохион байгуулж ажиллах асуудал хийгдэхгүй байна.