Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл өгөх сургалтыг салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн уул уурхайн хороодын дарга нар, тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага, хүний нөөц болон санхүүгийн мэргэжилтнийг оролцуулан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн байранд зохион байгууллаа.
Сургалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нар нээж, ХНХЯ-ны НД-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, НДЕГ-ын Тамгын газрын үйл ажиллагаа хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа нар холбогдох сэдвээр мэдээлэл өгсөн юм. Сургалтанд Шивээ-Овоо ТӨХК, Адуунчулуун ХК, Багануур ХК, Оюу толгой ХК, Цайрт минерал ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Бор-Өндөр УБҮ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянтээг ХК, Бадрах Энержи ХХК, Эрдмин ХХК, Болд төмөр ерөө гол ХХК, Геологийн судалгаа шинжилгээний төв зэрэг байгууллагуудын ҮЭ-ийн хороо болон захиргааны төлөөллүүд хамрагдлаа.