ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцан туршлага судлах уулзалтад Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны гишүүн Бор-Өндөр УБҮ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Шивээ-Овоо ТӨХК, Адуунчулуун ХК, Цайрт минерал ХХК, Баянтээг ХК, Эрдмин ХХК, Болд төмөр ерөө гол ХХК, Геологийн судалгаа шинжилгээний төвийн ҮЭ-ийн хороодын дарга болон ХАБЭА хариуцсан ажилтнууд оролцлоо.
Оюу толгой ХХК-ийн ХАБЭА-н тогтолцоо, удирдлага, гүйцэтгэлийн талаар Оюу толгой ХХК-ийн Аюулгүй ажиллагаа хариуцсан менежер М.Ариунтунгалаг болон эрүүл мэндийн үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд танилцуулсан юм.
Оюутолгой компанид аж ахуй нэгжүүд санаа авч хэрэгжүүлэхүйц сайн туршлагууд их байсныг оролцогчид онцолж байлаа. Дараагийн уулзалтаар уурхайд тэсэрч, дэлбэрэх бодист тавих хяналтын үйл ажиллагаа болон хоол хүнсний технологийн талаар мэдээлэл авахаар талууд санал солилцсон юм.
Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг Оюу толгой ХХК-ийн хамт олонд, мөн уулзалтад идэвхитэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлье.