2 дугаар сарын 27-нд МҮЭХ-ны ЕНБД Х. Буянжаргал,МЭХГУУ-н ҮЭ- ийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар Эрчим хүчний инженерүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р. Гаанжуур: Эрчим хүчний ҮЭ-ийн холбоог хүчирхэгжүүлэхийн тулд Монголын эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоог дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр эрчим хүчний салбарын ажилчдын 2023 оны жилийн үр дүнгийн шагналыг олгуулах, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах болон эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргахын тулд үнэ тариф нэмэгдүүлэхэд МҮЭ-ийн холбоо зохих дэмжлэг үзүүлж ажиллах хүссэн юм.
МҮЭХ-ны ЕНБД Х. Буянжаргал" Ирэх долоон хоногт болох МҮЭХ, Засгийн газрын танхимтай хийх уулзалтад тус асуудлуудыг танилцуулж Эрчим хүчний сайд болон Ерөнхий сайдаас зохих шийдвэр гаргуулахаар ажиллах болно” гэв. Уг уулзалтад Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Өнөрцэцэг, ДЦС-4 ТӨХК-ийн инженер, тус зөвлөлийн гишүүн н.Тулга нар байлцав.