С.Эрдэнэбат, Чой Чеол Хо нар хоёр орны эрчим хүч, хөдөлмөрийн салбарын хөгжил, ҮЭ-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Мөн, БНСУ-ын ҮЭ-ийн холбооны төв болон салбар, орон нутгийн 10 гаруй холбооны удирдлагууд БНСУ-ын парламентад сонгогдон үр дүнтэй ажиллаж байгааг дурдаад, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийг төрд төлөөлж буй тэдэнтэй туршлага солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хилийн чанадад ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллах талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд С.Эрдэнэбат УИХ, Засгийн газрын зүгээс эрчим хүчний салбарт онцгой ач холбогдол өгч байгаа талаар дурдаад, хоёр орны эрчим хүчний салбарын ҮЭ-ийн холбооны хамтын ажиллагаанд, мөн улс орны хөгжил, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд амжилт хүслээ.