ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙГ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РАМОН КЕРТЕЗА МОНГОЛ УЛСАД ЗОЧЛОВ

Энэ өдөр Рамон Кертезаг МҮЭ-ийн холбооны удирдлагууд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсад хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбарын ажилтны хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг сайжруулах асуудлаар олон улсын түвшинд болон үндэсний түвшинд явуулж буй бодлого, үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.