Арга хэмжээний нээлтэд МҮЭ-ийн холбооны түншлэгч байгууллагууд болон МҮЭ-ийн харьяа газар, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо болон Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны урилгаар Монгол Улсад зочлоод буй Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union)-ны Зүүн өмнөд Азийг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Рамон Кертеза мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Өдөрлөгт оролцогчдын дунд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, монгол түмний уламжлалт наадгай болох дэмбээ, сээр шалгах уралдааныг зохион байгууллаа.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны тамирчид дээрх тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, Монгол Улсын начин Ш.Дарханбат үндэсний бөхийн барилдаанд, Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч О.Эрдэнэбилэг дэмбээний тэмцээнд тус тус түрүүллээ.