INDUSTRIALL GLOBAL UNION-Ы ЗҮҮН ӨМНӨД АЗИЙГ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РАМОН КЕРТЕЗА “АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Рамон Кертеза “Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны Ази номхон далайн бүсийн байгууллагын үйл ажиллагаа ба стратеги төлөвлөлт”, эдийн засгийн ухааны доктор Г.Адъяа “Аж үйлдвэрийн салбарт ХЭМАБ-ын тогтолцоог сайжруулах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир нар оролцогчдын дунд ХЭМАБ-ын олон улсын нөхцөл байдал, чиг хандлага, мөн Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, хөнгөн аж үйлдвэрийн салбар дахь ХЭМАБ-ын нөхцөл байдал, гарц гаргалгааны талаар панель хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэхүү сургалтаар Олон улсын аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсад явуулж буй бодлого, үйл ажиллагаа болон үндэсний хэмжээнд хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбарт тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлж, салбарын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулав.