ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР, ХАБЭА-Н АЖИЛТНУУДЫН УЛСЫН XIII ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангуулах, салбарын хяналтын ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцож мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий энэхүү зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн 32 байгууллагын ХАБЭА-н улсын байцаагчид, хяналтын ажилтнууд гэх мэт нийт 88 төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Зөвлөгөөнд оролцсон МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор “Эрчим хүчний салбарыг ажилтандаа ээлтэй, осол авааргүй, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилдөггүй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хөдөлмөрийн аятай таатай орчин бүхий салбар болгож хөгжүүлэхэд бүх шатны удирдлагын хүчин чармайлтаас гадна ажилтан бүр осол авааргүй ажиллах зан үйлийг өөртөө төлөвшүүлэх нь хамгаас чухал” хэмээн онцоллоо.