ГЕОЛОГИЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА СОРЬЦГООВ

  

Уралдаанд нийт 21 байгууллагын 150 орчим албан хаагч оролцож мэргэжлийн ур чадвараа сорьсноос Геологийн зураглалын төрөлд Д.Өгөөдэй ахлагчтай “Алтайн чанад минералс” ХХК, Шилдэг залуу геологичоор Г.Алтансоёмбо /БАСИС ХХК/, Эрлийн төрөлд Б.Өсөх-Эрдэнэ ахлагчтай ГСШТ, Эрлийн шилдэг залуу геологичоор Б.Өсөх-Эрдэнэ /ГСШТ/, Геофизикийн төрөлд Ч.Энхсайхан ахлагчтай “Гео орон” ХХК, Шилдэг залуу геофизикчээр М.Дорждаваа /Одон орон геофизикийн хүрээлэн/ нар тэргүүн байрыг эзлэв. Спортын тэмцээний төрөлд сагсан бөмбөгөөр ГСШТ, гар бөмбөгөөр Одон орон геофизикийн хүрээлэнгийн баг тамирчид тэргүүлж, шатрын I байрыг Ц.Дашдорж /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/, үндэсний бөхийн түрүү байрыг Э.Анхбаяр /“Эрээн чулуу” ХХК/ нар эзэлсэн байна.