YOUNG UNIONIST LEADERSHIP PROGRAM ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖЛЭЭ

Уг хөтөлбөр жил бүр бодлого шийдлийн ХАКАТОН уралдаанд суурилж зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн хөтөлбөр МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрт залуучуудын саналыг тусгаж, сайжруулах зорилготой байв.

YOUNG UNIONIST LEADERSHIP PROGRAM -д МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны тэргүүлэгч, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга, Уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Дагвадорж оролцож, бусад залуучуудын хамт зохистой хөдөлмөр эрхлэлт буюу цалин, ажлын байрны баталгаа, ХАБЭА, хамтын гэрээ, хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах зэрэг агуулгыг бодлогын баримт бичигт тэгш хамруулах, тэгш байдал, оролцоог тусгах санал боловсруулж ажиллав.