Хамтарсан багийн гишүүд хүнд ээлтэй хөдөлмөрийн харилцааг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дарханы дулааны сүлжээ ТӨХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захиргаа болон ҮЭ-ийн хороодтой хамтран, тус гурван компанийн нийт 50 гаруй ажилтанд үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн “Бидэнд тулгарч буй асуудал, би, бид юуг хийх хэрэгтэй вэ, хэрхэн хариуцлагатайгаар манлайлах вэ?” сургалт, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж, баримт бичгүүдтай танилцаж, боломжит хэлбэрээр бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар мэдээлэл цуглуулж ажилласан юм.
Хамтарсан багт MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж ажлын албаны мэргэжилтнүүдтэйгээ, мөн Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Туяа, НҮБХХ зөвлөх Б.Наранчимэг нар ажиллав.
Энэ үеэр MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сувдгэрэл нартай уулзаж, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Хамтын хэлэлцээр болон Хамтын гэрээ байгуулсан асуудлаар санал солилцов.


