Сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтэн, ISOMNS 45001 стандартын тэргүүлэх аудитор сургагч багш Д.Ганцэцэг удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чанар стандартыг баримтлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, судлан бүртгэх, ажлын байрны эрсдэл, осолд дөхсөн тохиолдлын шалтгааныг судлан шинжлэх арга зүйн талаар мэдлэг олгож, мэдээлэл солилцов.




