Сургалтад Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир "Зохистой хөдөлмөр - Бизнес ба хүний эрхийн зарчим", Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой ХЭҮК-т ирсэн гомдол мэдээлэл, ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, МҮЭ-ийн холбооны Хүний эрх хуулийн газрын дарга М.Саранцацрал “Хөдөлмөрийн эрхийн маргаан, зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.






