ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АЖИЛ ХАЯЛТ, ТҮҮНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ерөнхийлөгч Э.Тамир Ажил хаялтыг зохион байгуулах явцад үүсч болох эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхийн сацуу хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг хангуулан ажиллахад МҮЭ-ийн холбооны зүгээс бүхий л талаар анхаарч ажиллахыг онцлов.

МҮЭ-ийн холбооны салбарын болон орон нутгийн ҮЭ-ийн холбоод нэгдсэн зохион байгуулалтад орж, ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд бүхий л түвшинд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, тэмцлийн үйл ажиллагаанд нягт хамтран ажиллахаа илэрхийлсээр байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны V хуралдаанаар батлагдсан Ажлын хэсэг Ажил хаялтыг зохион байгуулах бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан гишүүн байгууллагууддаа чиглэл хүргүүлэхээр ажиллаж байна.