Харин, Эрчим хүчний яам, ажил олгогчийн талаас 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хэлэлцээ хийх санал ирүүлж, 2026-2027 онд цалинг 30 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны шаардлагыг хүлээн авсан тул Ажил хаялтыг албан ёсоор зогсоож, 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг үргэлжлүүлэн ажиллаж байна.

