ИТАЛИ УЛСЫН ТУРИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛСАН

Улс орон, бүс нутгуудад Шударга шилжилтийн /Just Transition/ бодлого, стратегийг боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн тус сургалтад Филиппин, Индонез, Өмнөд Африк, Колумб, Вьетнам, Тайланд зэрэг 10 гаруй орны 30 орчим оролцогч хамрагдсан бөгөөд Монгол Улсаас Эрчим хүчний яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн таван байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Шударга шилжилт нь зөвхөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тухай асуудал биш, харин байгаль орчин, эдийн засаг, тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал зэрэг өргөн хүрээг хамарсан шилжилт юм. Шударга шилжилтийн нөлөөнд уурхайчид төдийгүй уурхайгаас шууд болон шууд бусаар хамааралтай бүх ажилтнууд өртөх эрсдэлтэй. Шударга шилжилтийг хийхдээ үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангах, ажилтнуудыг шинэ ур чадварт сургаж өөр ажлын байранд шилжүүлэхэд анхаарах шаардлагатай. Шударга шилжилтийг хийхэд зөвхөн сайн бодлоготой байх нь хангалтгүй, үүнийг хэрэгжүүлэх хүчирхэг институцитэй байх нь чухал. Дэлхийн олон улс оронд Шударга шилжилтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, хувийн хэвшил, ажилтны төлөөлөл, сайн дурын болон иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллаж байна.

 

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс энэхүү сургалтад оролцсон талуудтай, ялангуяа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.