МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ УРИЛГААР БНСВУ-ЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Энэ удаад салбарын ҮЭ-ийн холбооны урилгаар Вьетнам улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны наймдугаар сарын 03-07-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон тэргүүлэгчид Вьетнам улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч До Дык Хунг, ҮЭ-ийн Ажлын хэлтсийн дарга Нгуен Ван Фыонг, Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн орлогч дарга Ле Нгок Зунг, Цахилгаан үйлдвэрлэлийн III корпорацийн ҮЭ-ийн хорооны дарга Ву Куанг Санг, Цахилгаан дамжуулах I компанийн ҮЭ-ийн хорооны дарга Нгуен Тоан Тханг нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдлүүд, хоёр улсын эрчим хүчний ҮЭ-ийн холбоодын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир Вьетнам улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улс болон БНСВУ-ын ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж Вьетнам улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч До Дык Хунг нар хоёр байгууллагын Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.