“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.МӨНХСҮХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Хамтын хэлэлцээрийн 7 дугаар зүйлд заасны дагуу ажлын цагаар Үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулах хурал, сургалтад ажилтнуудыг оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж, чөлөө олгож, Хамтын хэлэлцээрийн биелэлтийг хангаж ажиллах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, үндсэн “Оюу толгой” ХХК-д болон туслан гүйцэтгэгч компаниуд дээр хүний эрхийн зөрчил маш их гарч байгаа. Энэ талаар бид өмнөх удирдлагуудтай уулзаж санал, шаардлага тавьж байсан. Ялангуяа дунд шатны монгол удирдлагуудын зүгээс ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлууд их гарч байна. Хэрэв энэ бүхнийг тухай бүр шийдэж явахгүй бол хөдөлмөрлөх эрх, хүний эрх, ажлын байрны дарамттай холбоотой асуудлууд хуримтлагдсаар хэзээ нэгэн цагт нийгэмд том асуудал болон тэсэрч гарч ирэх магадлал өндөр байгааг С.Мөнхсүх захиралд сануулж хэлэх нь зүйтэй болов уу.

“Оюу толгой” ХХК нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллагын хувьд Хариуцлагатай уул уурхайн кодекс болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлж, улмаар Хамтын гэрээ байгуулахдаа үйлдвэрчний эвлэлийн сонгуультнуудын эрхийг хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.