МУУҮА-ийн зөвлөлийн дарга З.Ган-Очир “Уул уурхайн салбар бол маш олон талт оролцогчтой салбар гэдгээрээ онцлог. Оролцогчдын хамгийн том төлөөлөл нь уурхайчид буюу ажилтнууд. Салбарын хөгжилд ажилтнуудын оролцоог хангах нь нэн чухал учир бид МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоотой нийгмийн түншлэлийн хүрээнд цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр 2025 оны 11 дүгээр сард батлагдан мөрдөгдөж байгаа ба Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг алслагдсан уул уурхайн компаниудад хангуулж ажиллахад ажил олгогчийн дэмжлэг шаардлагатай байгааг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж онцолсон юм.
Салбарын ҮЭ-ийн холбооноос аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ажилтнуудын “Уурхай дахь ХҮН!” анхдугаар зөвлөгөөнийг 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан бол 2026 оны 11 дүгээр сард II зөвлөгөөнөө зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
МУУҮА-ийн зүгээс тус зөвлөгөөнд ажил олгогчдын оролцоог ханган ажиллахаар тогтлоо.

