“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРООНЫ 2026 ОНЫ УУЛЗАЛТ - ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Уулзалт-зөвлөгөөнийг ҮЭНХ-ны дарга Б.Ганбат удирдан зохион байгуулж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, ЭБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Чинзориг нар мэндчилгээ дэвшүүлэн, хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Есдүгээр сарын 04-ний өдөр уулзалт-зөвлөгөөн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын санал солилцох ярилцлагаар үргэлжилж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд ҮЭ-ийн гишүүдийн сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

ЭБЦТС ТӨХК-ийн Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд нэгэн дор цугларч, бие биесээ сонсон туршлага хуваалцаж, нөхөрсөг тэмцээнд оролцон хамтын хүч, эв нэгдлээ улам бататган ажиллаж буйд баяр хүргэн, амжилт хүсье.