МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2026 оны есдүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн төв Улаангомд С.Ганзориг даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Б.Сайнжаргал даргатай “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Увс цахилгаан түгээх салбар”-ын ҮЭ-ийн хороо, Я.Намхай даргатай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын ҮЭ-ийн хороо, Э.Ариунбилэг даргатай “Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороодын идэвхтэн сонгуультнууд, ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудтай уулзалт хийж, Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, ҮЭ-ийн гишүүдийн сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мөн нийгмийн түншлэлийн хүрээнд “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран, “Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын дарга н.Батсайхан нартай уулзаж, баруун бүсийн эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, бүтцийн өөрчлөлт, ажилтнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.