Салбарын ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд, ажилтнуудтай уулзаж, Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлан танилцуулж, сонирхсон асуултад хариулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
















Мөн, нийгмийн түншлэлийн хүрээнд “Ховд цахилгаан түгээх салбар”-ын дарга С.Гантөмөр, “Ховд дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Бямбатөмөр нартай уулзаж, баруун бүсийн эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, бүтцийн өөрчлөлт, ажилтнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.




