МҮЭ-ийн холбооны 35 гишүүн байгууллагын төлөөлөл, анхан шатны хороодын 1000 гаруй идэвхтэн сонгуультан, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, нийгмийн түншлэгч талуудын төлөөллүүд оролцсон энэхүү өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хүрэлцэн ирж, өөрийн санаачилсан чөлөөлөлтийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, мөн 2027 оны улсын төсвийн төлөвлөлт, Засгийн газрын баримталж буй байр суурийг танилцуулав.





“Нийгмийн түншлэл - Хамтын ажиллагаа” өдөрлөгийн үеэр үйлдвэрчний эвлэлийн үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан зүтгэлтнүүд, анхан шатны байгууллагуудыг шагнан урамшуулсан бөгөөд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо “МҮЭ-ийн холбооны шилдэг хороо”-гоор тодорсон юм.


