Уурхай дах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ОУХБ-ын 176-р конвенцийн хэрэгжилт Улсын I зөвлөгөөнийг 2019 оны 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байсан билээ.
Тэгвэл “Уурхай дах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ОУХБ-ын 176-р конвенцийн хэрэгжилт” Улсын II зөвлөгөөнийг 2021 оны 06-р сарын 16-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхайн үндэсний ассоциаци нарын төлөөллүүд оролцсон.