Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын анхан шатны хороод болон тэдгээрийн ажил олгогчийн төлөөллүүдийг оролцуулан шинэ хөдөлмөрийн хуулийн талаар сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтыг IndustriAL Global Union ОУ-ын ҮЭ-ийн байгууллагатай хамтран зохион байгуулсан ба салбарын холбооны дарга Х.Буянжаргалын урилгаар Эрчим хүчний яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболат, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ЭХА-ийн ЕНБД Г.Пүрэвдорж нар оролцож нээлтийн үг хэлж сургалтанд оролцогсдод амжилт хүслээ.
Сургалтанд эрчим хүчний салбарын 16 байгууллагын ҮЭ-ийн хороон дарга нар болон захиргааны төлөөллүүд гээд нийт 30 гаруй хүн оролцсон бөгөөд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, МҮЭ-ийн холбооны ЕНБД, Хөдөлмөрийн хуулийн дэд ажлын хэсгийн гишүүн Г.Адъяа, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Долгор, МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга, Хөдөлмөрийн хуулийн дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Отгонтунгалаг, ХНХЯ-ны ахлах шинжээч, Хөдөлмөрийн хуулийн дэд ажлын хэсгийн гишүүн Ш.Маяа, Хөдөлмөрийн хуулийн дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Батнасан нар хичээл заалаа.