2021 оны 09-р сарын 14 болон 15-ны өдөр IndustriALL Global Union-ий Их хурал болж өндөрлөлөө. Монгол Улсаас саналын эрхтэйгээр салбарын ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, ажиглагчаар Д.Долгор, А.Дагвадорж нар, орчуулагчаар О.Баярхүү ажиллав. Уг Их хурлыг дэлхий дахинаа хүний төлөө тэмцлийн үйл ажиллагаа болон хүний төлөө тэмцэж байгаад бусдад хорлогдон амиа алдсан 50 шахам анд нөхдөө хүндэтгэх үйл ажиллагаагаар эхлүүлж, сонгуулиа хийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, бүсийн дарга нар болон гүйцэтгэх хорооны гишүүдийг нийт 9.761.000 гаруй санал өгөх эрхтэй оролцогчдын саналаар сонгож баталгаажууллаа. ЕНБД-аар Atle Høie сонгогдож Christine Olivier, Kan Matsuzaki болон Kemal Ozkan нар орлогчоор сонгогдов. Уг хурал 100 хувь онлайн хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлогтой. Энэхүү Их хурлын 2 дах өдөр дараагийн 4 жилийн зорилго, зорилтуудаа тодорхойлох шинэ батлагдсан дүрмээ нийтэд хүргэх талаар зөвлөлдөв. Дүрэмд хамгийн их тусгагдаж, шинээр орж буй заалт бол бүх үйл ажиллагаандаа 40%-иас доошгүй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцуулах, түүнийг бүх түвшний байгууллагуудад дагаж мөрдүүлэх тухай байлаа.