"Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрт ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэдэх Уламжлалт, сэргээн засах эмнэлэг 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төсөлтэй хамтран 2026 оны хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургагч багшийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйҮйлдвэрчний эвлэлийн талаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх санал бүхий албан бичгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд хүргүүллээ.
Дэлгэрэнгүй2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны III хуралдаан амжилттай болж, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, бодлого, зорилттой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлагууд, тэргүүлэгчид, эрчим хүчний салбарын ҮЭ-ийн хорооны дарга нар Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны удирдлагуудтай уулзаж, салбарын хувьчлал, ажилтан албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, хүний нөөцийн дутагдал, техник технологийн шинэчлэл зэрэг тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, цаашид хамтран ажиллах Санамж бичиг байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах сургалт хөгжүүлэлт хийх, мөн хувьчлалын асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
ДэлгэрэнгүйАнхан шатны ҮЭ-ийн хороодын дотоод хяналтын комиссын дарга, нягтлан бодогчдыг чадавхжуулах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, МҮЭ-ийн холбооны дотоод хяналтын дүрмийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү сургалтад нийт 30 гаруй мэргэжилтэн хамрагдав.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн хэлэлцээр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн саналын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар Хамтын хэлэлцээрийг хоёр талаар буюу Эрчим хүчний яам, Ажил олгогч нэгдэн нэг бүрэлдэхүүнтэйгээр ажилтны төлөөллүүдтэй байгуулах болсноороо онцлог юм.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гишүүн байгууллагуудын Эмэгтэйчүүд, Залуучуудын төлөөллийн хурлыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, гурван талын төлөөлөл гарын үсэг зурж ёсчлон баталлаа.
ДэлгэрэнгүйДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн ослоос хойш техник технологийн хуучралт, элэгдэл гэмтлийн улмаас удаа дараа осол аваар гарсаар байгаа, 2026 онд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс нэмэгдэхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг асуудлаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо “АЖИЛТНАА СОНСЪЁ” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйХөдөлмөрийн тухай хуулийн III бүлэгт заасанчлан Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг байгуулах хуулийн хугацаа болсонтой холбогдуулан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Багануур ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хороотой хамтран “Анхан шатны хороодоос Хамтын хэлэлцээрт санал авах уулзалт хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 22-нд Багануур ХК дээр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК-ийн ажилтнууд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж 2025 оны зургаадугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд цугларсан байх үед МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж тэдэнтэй очиж уулзсан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 сарын 25-ны өдрийн шийдвэрээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ыг Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК-д нэгтгэх шийдвэрийг тооцоо судалгаагүйгээр гаргасан нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц шийдвэр болоод байна.
Дэлгэрэнгүй
















