МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.8 заалт, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн Шилдэг байгууллага шалгаруулах журмыг шинэчлэн батлах тухай 2018 оны 25 дугаар тогтоолын 2, 3, 5 дах заалт, гишүүн байгууллагуудын тодорхойлолт, Ажлын албаны саналыг Үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор 12-р сарын 28-нд “Оны шилдэг байгууллага, ажилтан, сонгуультан”-ыг шагнаж урамшуулсан юм.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь салбарын ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, байгуулсан хамтын хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай сайн гэсэн үнэлгээг авч МҮЭХ-ны 2021 оны “Тэргүүний гишүүн байгууллага”-аар шалгарлаа.
Салбарын ажиллагсад, ҮЭ-ийн нийт гишүүд, сонгуультнууддаа шинэ оны мэнд хүргэе.