МҮЭ-ийн холбоо Ерөнхий зөвлөлийн V хурлаа энэ сарын 23-нд Улаанбаатар хотод хийв. Тус хурлаар "Нийгмийн шинэ гэрээ, хэлэлцээр-Зохистой хөдөлмөр эрхлэлт", үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө "МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай" илтгэлийг тус тус танилцуулж, "МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны мэдээлэл"-ийг сонсож, хэлэлцлээ.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны уул уурхай хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж уг хуралд оролцон холбооны баримталж буй байр суурийг илэрхийлсэн юм. Хурлаар иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй нийгэм эдийн засгийн асуудлууд болон хамтын гэрээ хэлэлцээр шийдвэрлэсэн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Мөн төр засаг, ажил олгогчид гадаад дотоодын ТББ-уудтай хамтран ажиллах чиглэлийн талаар хэлэлцэн бодлогын шийдвэрүүдийг гаргасан байна.