ЭЭЛЖИТ XI БАГА ХУРАЛ БОЛОВ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны ээлжит XI бага хурал МҮЭСТО-нд 2024 оны тавдугаар сарын 17-нд амжилттай болж өндөрлөв.

Бага хуралд 103 төлөөлөгч бүртгүүлснээс 85 төлөөлөгч хүрэлцэн ирж, хурлын тэргүүлэгчдээр Монголросцветмет ТӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны дарга Д.Батболд, ЭБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбат, Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч З.Алтанхундага нар сонгогдон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталснаар хурал эхэлсэн бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ээлжит бус X бага хурлаар салбарын ҮЭ-ийн даргаар сонгогдсон Д.Долгор бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа, хяналтын хорооны дарга Г.Цэцгээ хяналтын хорооны үйл ажиллагааны талаарх илтгэлээ танилцуулав.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хүрэлцэн ирж, бага хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэхдээ “Эрчим хүч, геологи, уул уурхайн салбар бол нийгэм эдийн засгийн ач холбогдлоороо ч, үйлдвэрчний эвлэлийн түүхэн замналаараа ч чухал байр суурь эзэлдэг том салбар. МҮЭ-ийн холбооны тулгуур зарчим Эв нэгдэл бөгөөд ҮЭ-ийн холбоо, хороо хуваагдах, салах асуудлыг МҮЭ-ийн холбоо ямар ч үед дэмжихгүй, харин ч салбарын холбоодыг нэгтгэх байр суурь баримтална. Ер нь олон улсад эрчим хүч, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нэгдмэл байдаг бөгөөд хүнд үйлдвэрийн салбарын ҮЭ-ийн холбоод нэгдмэл байх нь илүү үр дүнтэй” хэмээн онцолсон.  

Тус ээлжит бага хурлаар дүрмийн дагуу салбарын ҮЭ-ийн холбооны дарга, Хяналтын хорооны гишүүд, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль явагдсан юм. Сонгуулийн комиссыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17 тоот тогтоолоор байгуулж, сонгуулийн комиссын даргаар ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Мөнхбаатар, гишүүдээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сувдгэрэл, Диспетчерийн үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Өлзиймандах, Геологийн судалгаа шинжилгээний төвийн ҮЭ-ийн хорооны дарга С.Биндэрьяа, Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Нарантунгалаг нар ажиллав.

Сонгуулийн комиссын дарга Ц.Мөнхбаатар салбарын ҮЭ-ийн холбооны даргад нэг нэр дэвшигч буюу Д.Долгор материалаа ирүүлсэн, журмын дагуу шаардлага хангасан тул нэр дэвшигчээр бүртгэсэн” тухай Сонгуулийн комиссын шийдвэрийг уншиж таницуулсан. Сонгуулийн журмын дагуу тооллогын комиссыг байгуулж, холбооны дүрэмд заасанчлан ил санал хураалт явуулахад хуралд оролцсон 85 төлөөлөгчийн 2 нь татгалзаж, 2 нь түдгэлзэж, 81 төлөөлөгч дэмжсэнээр Д.Долгор 95.2 хувийн саналаар салбарын ҮЭ-ийн холбооны даргаар улиран сонгогдлоо.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүдээр Геологийн судалгаа шинжилгээний төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Э.Наранчимэг, БНЗӨБ ЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын ҮЭ-ийн хорооны дарга Д.Батнасан, УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч М.Баярсайхан нар сонгогдсон бол МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар сонгогдсон юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдээр салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, нарийн бичгийн дарга А.Дагвадорж, ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхсаран, ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Мөнхбаатар, УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Балжинням, Шарын гол ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Сундуйжав, Бор-Өндөр УБҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх, Шивээ-Овоо ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Лхагвадорж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сувдгэрэл, Дарханы ДС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга В.Уранчимэг, ДҮТ ТӨХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Өлзиймандах, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэбат, БНЗӨБ ЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Мөнхбат, Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Идэр, Цайрт минерал ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Алдуул, УБДС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Дашдаржаа, Дархан Сэлэнгийн ЦТС ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Баяржаргал, ЭБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбат, Степ Голд ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Баттөмөр, Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал, Болд төмөр ерөө гол Баянголын уурхайн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Урандэлгэр, Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Нарантунгалаг, Дарханы ДЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Болд, Геологийн судалгаа шинжилгээний төвийн ҮЭ-ийн хорооны дарга М.Бат-Эрдэнэ, ББЭХС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Я.Намхай нарын 26 гишүүд сонгогдож батлагдлаа.

Бага хурлын дараа Гүйцэтгэх хорооны I хуралдаан болж, салбарын ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд гүйцэтгэх хорооны гишүүдийн 100 хувийн саналаар уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн даргаар А.Дагвадорж улиран сонгогдсон бол Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэбат эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдож, ажиллахаар болсон юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргаар улиран сонгогдсон Д.Долгор дүрмийн хэрэгжилтийг хангаж, хөгжлийн зорилтын хүрээнд ажиллахаа нийт төлөөлөгчдөд илэрхийллээ.