СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД ЗОЧЛОВ

Энэ өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлага болон тэргүүлэгчид Солонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Чой Чеол Хо, Куанжу Жоннам бүс нутгийн Эрчим хүчний салбарын ерөнхийлөгч Жон Жэйсон, Канвон бүс нутгийн Эрчим хүчний салбарын ерөнхийлөгч Ким Живон, Төв оффисын орлогч захирал Кан Су Хеон нарыг МҮЭ-ийн холбооны Хурлын танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг нээж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, Солонгосын үндэсний цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Чой Чеол Хо нар мэндчилгээ дэвшүүлж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, зорилтын талаар танилцуулав.

 

Уулзалтад оролцогчид хоёр орны эрчим хүчний салбарт болон ҮЭ-ийн гишүүдэд тулгарч буй асуудлууд ижил төсөөтэй байгаад анхаарал хандуулж, салбарын холбоодын зүгээс ямар үйл ажиллагаа явуулж, сорилтуудыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцлоо.