Хүн төрөлхтний түүхэнд цахилгаан гэрэл ассанаас хойш 140 гаруй жил өнгөрсөн бол сүүлийн 100 жилийн түүхийг Монгол Улсын эрчим хүчний салбарынхан бичилцэж байна. Анх 100 жилийн тэртээ гэрлийн цацрагийг механик эх үүсвэрээс гаргасан энэ салбарынхан өдгөө Монгол Улсын 21 аймаг, 330 сумдыг төвлөрсөн эрчим хүчинд холбоод байна.