ҮЭ-ийн хорооны даргад Ж.Ариунжаргал, С.Нарантуяа нар нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, олонхын саналаар Ж.Ариунжаргал Амгалан дулааны станцын ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдлоо.
МҮЭ-ийн холбоо болон МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос тус хурлын зохион байгуулалтыг дэмжин ажиллаж, салбарын холбооны дарга Д.Долгор, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж, МҮЭ-ийн холбооны Гишүүнчлэл, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхтуул, Хүний эрх, хуулийн газрын дарга М.Саранцацрал нар тус ҮЭ-ийн хорооны шинээр сонгогдсон дарга, тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.