МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XXIV ИХ ХУРАЛД МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНООС НИЙТ 22 МАНДАТЫН ЭРХТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО

Ээлжит XXIV их хурал 87.3 хувийн ирцтэй байж, МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодоос сонгогдсон мандатын эрхтэй нийт 245 төлөөлөгч оролцсон юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос 12, орон нутгуудаас 10, нийт 22 мандатын эрхтэй төлөөлөгч тус их хуралд хүрэлцэн ирж, эрчим хүч, уул уурхайн салбараа төлөөлөн МҮЭ-ийн холбооны дүрэм, урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийн асуудлуудад санал, шийдлүүдээ хэлж, идэвхтэй оролцлоо.