Иймд, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Бага хурлын хооронд ҮЭ-ийн холбоог удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны IV хуралдааныг зарлан хуралдуулж, Ажил хаялт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүднээс гишүүн байгууллагуудад явагдсан санал хураалтын баримт бичгийн бүрдэл, хууль зүйн нийцлийг хангуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж буй талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаад мэдэгдэл хүргүүллээ.

